
Гуравдугаар сарын 11-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайд Улааныг хүлээн авч уулзан, хоёр улсын хөдөө аж ахуйн салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа зэрэг талд санал бодлоо солилцжээ.

Шин Хаймин хэлсэн үгэндээ: - Улаан дарга нь Монгол Улсын нэртэй улс төрч бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хариуцлагатан болон УИХ-ын гишүүний тушаалд байхдаа Хятад, Монголын харилцаанд идэвхтэй зүтгэл гаргасныг Хятадын талаас үнэлж байна. ойрын жилүүдэд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хурдтай хөгжихийн дагаад хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа асар амжилтад хүрчээ. Энэ онд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжлийн их боломжид нүүрлэж буй бөгөөд Хятадын тал “Үнэнч, дотносог, хүртээмжтэй, багтаамжтай” гадаад харилцааны үзэл бодлыг дагуу хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг тусгай төсөл дээр хэрэгжүүлж, Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжилд дэмжлэг болон туслалцаа үзүүлэх бөгөөд хоёр улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ индэрт гаргана гэжээ.

Сайд Улаан хэлэхдээ:- Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын дээд хэмжээний харилцан айлчлал нэмэгдэж буй бөгөөд талуудын удирдлага нар хоёр улсын хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Миний хувьд Монгол Улсын ХХААХҮ-ийн яам болон Хятадын элчин сайдын яамны холбогдох албуудтай хамт нийтлэг ойлголтод хүрсэн төсөв төлөвлөгөөг хэрэгжүүлж, талуудын махан бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, тариалангийн машин тоног зэрэг хамтын ажиллагааны төслүүдийг ахиулж, Монгол Улсын “Хөгжлийн зам” болон Хятадын “Бүс ба зам” санаачилгыг холбож, хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэмэр оруулж, хоёр орны иргэдэд аз жаргалыг олгоно гэжээ.
