Эхнэртэй болохоос айгаад байна
2015-12-28 18:21
Сайхан эрчүүд эхнэртэй бололгүй, ганц бие гялалзаад яваад байдаг. Гэтэл тэр сайхан залуусын дотор юу нуугдаж байгааг мэддэггүй. Мөн чиний дурлалт залуу яагаад чамтай гэрлэхээс айгаад байгаа талаар тодрууллаа.
1. Бид секс хийж чадахгүй болох байх.
Халуухан шөнийн жаргал үгүй бол хосуудын харилцаа огцом уналтанд ордог. Загас наадуулж байхаа бүү мартаарай.
2. Би бүгдийг буруу хийвэл гэрлэлт бүтэйлгүйтнэ.
Мэдээж эрчүүд гэрлэлтийн хувьд ихэнхи асуудлыг даадаг. Иймдээ ч мөнгө, санхүү, сэтгэл санаа гээд л санаа зовних зүйл олон. Энэ үед эмэгтэйчүүд бид дэмжиж чадвал гэрлэлтийн айдасаасаа салах болно.
3. Бал сараар хамтдаа явж байхад машин эвдэрвэл би янзалж чадахгүй бол эр хүн гэж нэрлээд хэрэггүй.
Ийм золгүй хурим гэж юу байхав. Мэдээж ийм зүйл болохгүй.
4. Бид үл маргалдаж, хэрэлдээд эхэлвэл яах вэ?
Иим төрлийн айдас гэрлэх гэж буй хүн бүрт байдаг. Иймээс аль болох бие, биеэ ойлгохыг хичээгээрэй.
5. Бие, биеэ үнэхээр ойлгохгүй бол яах вэ?
Энэ үед ярилцах хэрэгтэй. Асуудлыг бие даан шийдэх хэрэггүй гэдгийг байнга сануулж бай. Асуудлын гарцыг хамтдаа шийдэж ол.
6. Хүүхдүүддээ надаас илүү хайртай болвол би "хаягдана" "хог дээр гарна" гэсэн үг.
Эрчүүд өөрсдөө хүүхэд шиг хүмүүс. Хайр энхрийлэл, халамжаар дутаах хэрэггүй.
7. Бидний хэн нэгэн нас барвал яах вэ?
Амны билгээс
Ашдын бэлэг гэдгийн адилаар санаа бодлоо цэгцэлж, өөрт муу зүйлийг бүү дууд.
Эрчүүд жижиг зүйлд зовниж, сэтгэлээ зовоодог. Энэ үед бүсгүйчүүд сүйт залуугаа гэрлэлтийн айдсаас нь салгаж, тайвгируулах хэрэгтэй. Гэрлэлт хэмээх зүйл та хоёрын хувьд нандин байх ёстой. Хосууддаа амжилт хүсье.
Монголжингоо.мн
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
