2017 онд Төвдийн ядуурлыг бууруулах тэмцэлд чухал ахиц гарч, 1705 ядуу тосгоны хүн ардыг ядуурлаас ангижруулж, 2015 оны сүүлчээс 2017 оны сүүлч хүртэл ядуу хүн амын тоог 26 мянгаар бууруулсан байна.
Төвд 2017 онд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 6 тэрбум юань төсөвлөн, голдуу ядуу амьдралтай хүн амын орлогыг тогтвортой нэмэгдүүлэхийг дэмжиж, 10 тэрбум 690 сая юанийн төрөл бүрийн хөрөнгө босгож, өөр газар нүүлгэн суурьшуулж, ядуусыг тэтгэх 433 цэг байгуулж, аж үйлдвэрлэлээр ядуусыг тэтгэх 1720 төсөл хэрэгжүүлжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Төвд энэ онд 11.7 тэрбум юанийн хөрөнгө нийлүүлж, өөр газар нүүлгэн суурьшуулж ядуусыг тэтгэх үүрэг зорилтыг оны дотор бүрмөсөн биелүүлэхийг баталгаажуулж, 150 мянгаас дээш хүн амыг ядуурлаас ангижруулж, ядуу хүн амд хуваарилагдах боломжтой орлогын өсөлтийг 16 хувиас дээш хэмжээнд байлгана. Ирээдүйн хэсэг хугацаанд Төвд онц ядуу бүс нутгийг ядуурлаас ангижруулах явдлыг тэмцлийн гол зорилт болгож, ядуусыг бууруулах хөрөнгө, төсөл, боловсон хүчнийг эдгээр бүсүүдэд төвлөрүүлэх юм байна.
