Хятад улсын Гадаа харилцааны сайд Чинь Ган 04 сарын 02-ны өдөр Бээжин хотноо Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимасатай уулзлав. Чинь Ган:
- Хоёр тал удирдагчдын нийтлэг ойлголтын хүрээнд гэрээний үзэл баримтлалын дагуу харилцаа холбоогоо зузааруулж, хоёр орны харилцааны саад тотгорыг арилгаж урагшлах ёстой гэсэн байна. Тэрбээр цааш нь:
- Энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсаг хамтран ажиллах нь Хятад, Японы харилцааны цорын ганц зөв сонголт юм. Энэ бол хоёр орны харилцааны хагас зууны замналаас бидэнд өгсөн сургамж. Ази тив өнөөгийн дэлхий ертөнцөд хөгжлийн хамгийн нөөцтэй газар бөгөөд бүс нутгийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг дэмжих нь улс орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Зөрчил маргаан, бүлэглэл, сөргөлдөөн, дарамтлал нь асуудлыг шийдвэрлэх арга биш юм. Хятад, Японы улс төрийн "Дөрвөн баримт бичиг" нь хоёр орны харилцааны улс төр, хууль зүйн үндэс суурийг тавьж өгсөн. Итгэл найдвараа батжуулж, амлалтаа сахин, түүхээс сургамж авах нь Хятад, Японы харилцаа урт хугацаанд тогтвортой байх нөхцөл болно. Хятад улсын талаар зөв ойлголттой болж, улс төрийн ухаалаг сонголт хийж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хамтран зүтгэж, яриа хэлцлийг нэмэгдүүлэн, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, зөрчил маргааныг зүй зохистой шийдвэрлэн, шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад, Японы харилцааг бий болгохыг хүсэж байна гэж хэллээ.
Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимаса:
- Япон, Хятадын харилцаанд хөгжлийн өргөн боломж бий. Хариуцлагатай улс орнуудын хувьд бүс нутаг, дэлхий нийтийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулахад Япон улс бэлэн байна гэж илэрхийллээ.
