29-нд, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн ололт амжилт бол “цар тахлын мэдээллээ нуун дарсан” гэгч буруу онолд өгсөн хамгийн сайн хариулт болсон бөгөөд “цар тахлын мэдээллийг нуун дарсан” хэмээн Хятад улсыг зэмлэсэн хэллэг ямар ч бодит үндэслэлгүй гэсэн байна.
Сүүлийн үед гадаадын зарим мэдээллийн хэрэгсэл мэдээлснээр, Хятад улс цар тахал гарсан эхний хугацаанд цар тахлын мэдээллээ нуун дарсан хэмээн мэдээлжээ. Холбогдох асуултад Ван Вэньбинь хариулахдаа: “Хятад улс эн түрүүнд цар тахлыг хяналтдаа авч, ажил үйлдвэрлэлээ сэргээн, олны түрүүнд эдийн засаг тогтвортой сэргэхийг биелүүлж, нийгэм эдийн засгийн хөгжил тогтвортой бөгөөд эмх цэгцтэй болж, ард түмэн аюулгүй, эрүүл энх, чөлөөт амьдралыг эдэлсэн юм. Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн амжилт бол тэдгээр цар тахлын мэдээллээ нуун дарсан гэгч буруу онолд өгсөн хамгийн сайн хариулт юм” гэжээ.
Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээний ахицын талаар Ван Вэньбинь хэлэхдээ: хоёр талын хамтын хичээл зүтгэлээр сүүлийн хэсэг хугацаанд хэлэлцээ тасралтгүй чухал ахиц хийж, хэтийн төлөв нь сайн байна. “Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээ бол одоогийн Хятад, Европын худалдаа эдийн засгийн харилцаан дахь чухал үйл явц юм. Хэлэлцээ удахгүйн ирээдүйд түргэхэн үр бүтэмжид хүрч, Хятад, Европын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд тогтолцооны шинжтэй бүдүүвч загварын баталгаа хангаж, хоёр талын компани, ард олонд бодитой ашиг тус авчрахыг бид хүсэж байна” гэв.
