Хоёрдугаар сарын 23-ны 08 цаг 20 минутын үеэр Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Иньмань уул уурхайн компаний уурхайн худагт ажилчин зөөвөрлөх машины осол гарсан байна. Ослын дараа ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн тэр даруйд нь чухал зааварчилгаа өгсөн бөгөөд тухайн өдрийн үдээс хойш Шилийнгол аймагт очиж гэмтсэн хүмүүсийг биечлэн эргэж, түргэн тусламж үзүүлэх ба цаашдын бусад арга хэмжээ авах, шийдвэрлэх ажлыг удирдав.
Ли Жихэн дарга онгоцноос буумагц Шилийнгол аймгийн эмнэлэг, монгол эмнэлэгт очиж гэмтэж бэртсэн ажилчид болон тэдний гэр бүлийнхнийг эргэж, сэтгэлийн дэм өгөв. Өвчтөний өрөөнд орох бүрт Ли Жихэн дарга тэдний одоогийн байдал болон эмнэн аврах төсөв төлөвлөгөөг нарийн хянамгай асуун шалгаж байлаа. Мөн тэдэнд санаа амар эмчлүүлэх сэтгэлийн дэм өгч, эмч сувилагчдад хандан:
- Тэднийг садан төрөлдөө хандаж байгаа мэт халамжлан хайрлаж, эмчлэн аврах хэрэгтэй гэж хэллээ.

02-р сарын 23-ны үдэш ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн Шилийнгол аймгийн монгол эмнэлэгт хүрч, "2·23"-ны Баруун Үзэмчин хошууны Иньмань уул уурхайн компаний уурхайн худагт үүссэн ажилчин зөөвөрлөх машины ослоор гэмтсэн хүмүүст сэтгэлийн дэм өгч, өөрийн биеэр эргэж очлоо.
Дараа нь тэрээр хурал хуралдуулж, Шилийнгол аймаг ба Баруун Үзэмчин хошууны гол хариуцлагатай албаныхны тайланг сонсов. Ли Жинхэн дарга ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөлийн удирдлагын чухал зааврыг уламжлан дамжуулж, бодитой ажлын шаардлага дурдав.
Дараа нь Ли Жихэн дарга улсын Онцгой байдлын газрын удирдлагын яамны орлогч сайд Фү Жяньхуагийн удирдсан ажлын хамт олонтой өдөр шөнөгүй хамт ажиллаж Баруун Үзэмчин хошуунд осол гарсан тухайн газарт очсон байна. Тэд явганаар худагт орж, осол гарсан машины байдал, ажиллах үйл явц болон ажлын дүрэм зэрэг байдлыг газар дээр нь нарийн ойлгов. Иньмань уул уурхайн компаний хараа хяналтын албан байгууллагад холбогдох видео бичлэгийн материалтай танилцаж, осол гарсан шалтгаанд судалгаа хийв.
Холбогдох талын ажил байдлын тайланг сонссоны дараа Фү Жяньхуа, ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөлийн удирдагчдын чухал зааварчилгааг нарийн хянамгай, тууштай хэрэгжүүлж, цаашдын ажлын төлөвлөгөө зэрэг бүх төрлийн ажлыг сайтар хийх хэрэгтэй. Гэмтэж бэртсэн хүмүүсийг бүх хүчин чадлаараа эмчлэн аварч, ослын хяналт шалгалтын ажлыг шуурхай өрнүүлж, осол гарсан шалтгааныг түргэн оновчтой хянаж тогтоох хэрэгтэй гэж хэллээ.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, ӨМӨЗО-ны байнгын орлогч тэргүүлэгч Ма Шюежюнь болон ӨМӨЗО-ны холбогдох салбарын хариуцлагатай албаны ажилтнууд оролцов.
