solongonews
Урлаг, шинжлэх ухааны үзэсгэлэн нээгдлээ
2019-11-05 16:15
Саяхан урлаг, шинжлэх ухааны олон улсын бүтээлийн тав дахь удаагийн үзэсгэлэн Бээжин хотноо нээлтээ хийлээ.

    Тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Хятадын “Циньхуа” их сургууль болон Үндэсний музей хамтран зохион байгуулснаас гадна энэ үеэр эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн улс орон бүрийн урлаг, шинжлэх ухааны нэгдлийн үр дүнг цуглуулан, нээн харуулахад оршиж байна. Мөн урлаг, шинжлэх ухааныг хиймэл оюун ухааны эрин үед хэрхэн яаж нэгтгэх, тогтвортой хөгжлийн талаар эрэлхийлсэн байна.
 Үзэсгэлэнд дэлхийн орон бүрийн урлагийн сургууль болон судалгааны байгууллагын гэх мэт 120 гаруй бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл