solongonews
Төв хорооны эдийн засгийн ажлын хурал Бээжинд болов
2020-12-19 20:19
Төв хорооны эдийн засгийн ажлын хурал Бээжинд болов.

ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурал 12-р сарын 16-аас 18-ны өдрүүдэд Бээжинд зохиогдов. Ши Жиньпин хуралд чухал үг хэлж, 2020 оны эдийн засгийн ажлыг дүгнэж, өнөөгийн эдийн засгийн байдалд анализ хийж, 2021 оны эдийн засгийн ажлыг байршуулав.

Хуралд тэмдэглэхдээ, энэ он бол "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний эцсийн жил юм. 5 жилийн шаргуу хүчин чармайлтаар манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил түүхэн шинэ амжилт гаргаж, "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний гол зорилтыг биелүүлэх гэж байна. Манай улсын эдийн засаг, технологийн хүчин чадал, улсын нэгдсэн хүчин чадал болон ард иргэдийн амьдралын түвшин шинэ шат ахиж, бүх талаар дундаж чинээлэг нийгмийг байгуулах зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалтыг биелүүлэх зорилт их алхам урагшлав гэжээ.

Амжилтаа үнэлэхийн зэрэгцээ бид халдварын өөрчлөлт болон гадаад орчны тодорхойгүй нөхцөлд Хятад улсын эдийн засгийн сэргэлтийн үндэс суурь буурай байгаа гэдгийг сэргэгээр таних хэрэгтэй. Ирэх онд дэлхийн эдийн засгийн байдал бүрхэг хэвээр байж, сэргэлт тогтворгүй, халдварын улмаас олон янзын эрсдэлүүдийг тооцохгүй байхын аргагүй юм. Хэзээд сэрэмжтэй, өөртөө итгэлтэй байж, эдийн засгийн тогтвортой сэргэлт болон чансаатай хөгжилд хүрэх хэрэгтэй. Өөрт оногдсон ажлаа сайтар гүйцэтгэж, эрсдэлийг урьдчилан таамаглах чадварыг дээшлүүлж, янз бүрийн эрсдэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Цаашид олон талт үзлийн далбааг өндөрт мандуулан, дэлхийн засаглалыг шинэчлэх, боловсронгуй болгоход идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжих хэрэгтэй хэмээн хурлаар онцлов.

Найруулагч: Б.Болор
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл