Бага насны хүүхдийн хараа муудах асуудал Хятадад илт байна гэснийг Хятадын эрүүл мэндийн зөвлөлийн сүүлийн өдрүүдэд нийтэлсэн статистик дүнгээс олж харж болно. Үүнд цахим бүтээгдэхүүнийг их ашигласан нь ойр харааг зэрэг хараа муудах асуудлыг үүсгэж байгаа хамгийн гол шалтгааны нэг нь болсон байна.6 наснаас дооших хүүхдийн гар утас, компьютер зэрэг цахим бүтээгдэхүүн ашиглахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд эцэг эхүүд ч хүүхэдтэйгээ хамт байхад электрон бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэх ёстой юм.
2018 оны статистик бүртгэлээс үзвэл Хятадын 6 насны хүүхдүүдийн хувьд 14.5 хувь, бага ангийн сурагчдын 36 хувь, дунд сургуулийн сурагчдын 71.6 хувь, ахлах ангийн сурагчдын 81 хувийн хүүхдүүд бүр ойр харааны асуудалд тулгардаг аж.
Хятадын эрүүл мэндийн зөвлөлийн“ 2019 оны өсвөр насны хүүхдүүдийн ойр харааг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үндсэн мэдээлэл”-д 0-6 насны хүүхдийн хараа хөгжлийн чухал үед оршиж байгаагаас шалтгаалан тэдгээрийн хараа муудах асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж сануулсан байна. Бага сургуульд орсны дараа сургуульд электрон бүтээгдэхүүнийг ашиглах хугацаа нь сургалтын нийт хугацааны 30 хувиас хэтрэхгүй байвал зохино гэсэн байна.
