solongonews
Дэлхийн урлагийн түүхийн их хурал Бээжинд болно
2016-09-01 10:41
Дэлхийн урлагийн түүхийн их хурал Бээжинд болно.

        Олон улсын соёл урлагийн цар хүрээн дэх “Олимпик”-ийн чуулган хэмээн алдаршсан дэлхийн урлагийн түүхийн их хурал 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Бээжинд хуралдана. Тухайн үед дэлхийн 43 улс орны 300 шахам тусгай мэргэжилтэн урилгаар хуралд оролцох болно.

        Энэ удаагийн хурлыг олон улсын урлагийн түүхийн судалгааны хурал (CIHA), Төвийн уран зургийн дээд сургууль, Бээжин Их Сургууль санаачлан зохион байгуулж байгаа юм. Хурлын үеэр 21 хурлын хэсэг гаргаж, тусгай сэдэвт илтгэл хийх буюу ярилцлага өрнүүлж, дэлхийн урлагийн түүхийн судалгааны хамгийн шинэ үр дүнг сонирхуулахын зэрэгцээ түүнд холбогдох солилцоо хийж, хүмүүсийг сэнхрүүлэн өрнө дорнын соёлын үнэ өртөг ба гавьяа зүтгэл, ялангуяа Ази, Африк, Латин Америкийн орны урлаг соёлын хөгжлийн онцлогийг үнэлэлт хийлгэх буюу шинэ өнцгөөс харах болно.

        Олон улсын соёл урлагийнхны чухал хуралдаан болсон дэлхийн урлагийн түүхийн их хурлыг 4 жилд нэг удаа хуралдуулж, ЮНЕСКО-гийн холбоо авах байгууллага CIHA болон гол зохион байгуулах улсаас хамтран зохион байгуулдаг байна.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл