Си Чуань мужийн Вө Лүн буюу Хэвтээ Луу төрийн зэрэглэлийн хамгаалалтын орны менежментийн газраас 6 дугаар сарын 15-нд хээр гадна байгаа цоохор ирвэсийн хамгийн сүүлийн үеийн статистик тоо баримтыг нийтэлсэн байна.

Тус хамгаалалтын бүсийн 4000-5700 метрийн өргөгдөцтэй нийт 120 квадрат километрийн бүс нутагт цоохор ирвэсийн тоо толгой 9 -ийг давж байна гэж мэдээллээ.

Одоогоос долоон сарын өмнө Вө Лүн хамгаалалтын бүсийн хээрийн судлаачид урьд өмнө нь тандаж мэдсэн жим мөрийн дагуу нийт 27 нууц камер суурилуулсан байна. Үүний үр дүнд 13 минутын урт хугацаа бүхүй цоохор ирвэснийн видео бичлэгтэй болжээ. Харин цоохор ирвэс хамгийн сүүлд буюу өнөөдрөөс 11 өдрийн өмнө камерийн бичлэгт өртсөн байна.


