"Инновацийн хөдөлгүүрийг илүү бэхжүүлэн, бие даасан инновацын шинэ өндөрлөгийг бий болгох" гэсэн уриа нь Шанхайн Пүдүн өртөөний шинэ гараанд хүлээсэн шинэ үүрэг юм. Инновац нь Пүдүн дүүргийн нээн хөгжүүлсэн 30 жилийн турших гол хөдөлгүүр болсны хувьд ирээдүйн хөтөлбөрт ч чухал үүрэг гүйцэтгэх хүлээлттэй байна. Учир нь энэ бол Хятад улсын технологийн хүчирхэг гүрэн байгуулах урт хугацааны зорилттой ам сээр золгож байгаа бөгөөд "14-р таван жилийн төлөвлөгөө"-нд заасан технологийн бие даах чадварыг үндэсний хөгжлийн стратегийг дэмжих чухал зорилттой ч яв цав нийцэж байна.
Сүүлийн жилүүдэд Пүдүн дүүрэг боловсон хүчний олон цуврал бодлого боловсруулж, инновацийг эрч хүчээр сэлбэв. Одоогийн байдлаар Пүдүн дүүрэг 1 сая 450 мянган мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулсан нь байнгын оршин суугчдын дөрөвний нэг хувийг эзэлж байна. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь мөн хөрөнгө мөнгөний дэмжлэгтэй салшгүй холбоотой. Хятад улс тогтолцооны өөрчлөлтөөр дамжин олон улсын боловсронгуй хөрөнгийн зах зээлд алхаа нийлүүлэн, Шинжлэх ухаан, технологийн инновацын зөвлөл байгуулж, хөрөнгийн зах зээлийн хөрөнгөөр технологийн шинэчлэлд илүү олон дундрашгүй эх үүсвэр хангасан юм. Сүүлийн үед нийтэлсэн тоо баримтад:
Энэ оны эцэс гэхэд шинжлэх ухаан, технологийн инновацын зөвлөл нь 140-170 хувьцаатай болж, IPO-ийн санхүүжилт 400 тэрбум юаниас давж магадгүй юм гэж төсөөлжээ. Эдгээр арга хэмжээ нь Пүдүн "бие даасан инновацын өндөрлөг"-ийг бий болгох итгэл найдварыг харуулж байна.
Пүдүн дүүрэг нь цаашид олон улсын тэргүүний мэргэжилд анхаарал хандуулж, суурь судалгаагаар илүү олон инновацид суурилсан шинжлэх ухаан, технологийг дэмжин, Хятад улс чухал технологийн салбарт илүү их амжилт гаргахын тулд ажиллаж буйг харж болох юм. Мөн судалгаа болон үйлдвэржилтийн зам сувгийг нээж, бүх гинжин хэлхээнд хүчээ сорьж, илүү олон үйлдвэрлэлийн цугларлыг бий болгон, ололт амжилтыг тээсэн "хурдны зам"-ыг нээж буйг төсөөлж болох юм.
Зайлшгүй дурдууштай зүйл нь өнгөрсөн 30 жилд Пүдүний хөгжлийн ололт амжилт нээлттэй орчинд явагдаж, цаашид ч мөн адил үргэлжлэх болно. Бие даасан инновац гэдэг нь хаалга хаагаад шинэчлэл хийх зүйл биш харин илүү өндөрт түвшинд нээлттэй байж, Пүдүнийг дотоодын томоохон эргэлтийн гол цэг болон гадаад дотоодыг хослуулсан стратегийн холбоос болгож, дэлхийн шинжлэх ухаан, технологийн шинэ хүчин зүйлийг төвлөрүүлэн, Хятадын чансаатай эдийн засагт дэмжлэг үзүүлэх болно. Пүдүн дүүрэгт төвлөрч буй дэлхийн томоохон технологийн аж ахуйн нэгжүүд нь Пүдүн хэмээх технологийн инновацын шимт хөрснөөс илүү их шим хүртэж, цэцэглэн хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.
