solongonews
Малайз зэрэг нэг бүс нэг зам дагуу орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулна
2018-02-28 21:56
Малайз зэрэг нэг бүс нэг зам дагуу орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулна

Бээжин хотноо Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лүн Кан 02-р сарын 28-нд хэлэхдээ: Малайзын тал бол "Hэг бүс нэг зам" санаачилгыг хамгийн эрт дэмжиж оролцсон орнуудын нэг юм. Хоёр орон "Hэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны талаар баялаг амжилтад хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээлээ. Хятадын тал Малайз зэрэг нэг бүс нэг зам дагуу орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам  ахиулна хэмээн илэрхийлжээ.

Эх сурвалжид мэдээлснээр:  Саяхан Малайзын ерөнхий сайд Нажив "Hэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлж, Малайзын тал үүнээс асар их ашиг хүртэх болно. Хятадын үйлдвэр худалдааны  салбарынхан бол ирээдүйд Малайзыг өндөр орлоготой, өндөр технологитой орон  болгон хөгжүүлэх чухал түнш юм. Хятадын хөрөнгө оруулалтыг Малайз үргэлжлэн  дэмжиж, Хятадтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг олохыг хүсэж байна  гэжээ. 

 

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл