solongonews
Хятадаас худалдаж авсан “COVID-19” вакцины эхний ээлж Гүржийн нийслэлд хүрлээ
2021-04-04 21:13
БНХАУ-аас худалдан авсан “COVID-19” вакцины эхний ээлж Гүржийн нийслэлд хүрлээ.

Гүржийн Засгийн газар БНХАУ-аас худалдан авсан Синофарм группийн үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцины эхний ээлж энэ сарын 03-ны өдөр Гүржийн нийслэл Тбилисид хүрлээ.

Гүржийн Эрүүл Мэндийн Яамны нэгдүгээр орлогч сайд Габниа мөн өдөр хэвлэлийнхэнд хандан “БНХАУ-аас худалдан авсан энэхүү “COVID-19”-ийн вакциныг олон арван оронд хэрэглэж, вакцин нь аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдлаа” гэжээ.

Гүрж улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдсан “COVID-19”-ийн эсрэг вакцины хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөр дамжуулан гуравдугаар сарын 13-нд 43200 тун “COVID-19”-ийн вакциныг хүлээн авав. Улсынхаа хэмжээнд “COVID-19” вакциныг 03-р сарын 15-нд албан ёсоор эхлүүлжээ. Цар тахлыг даван туулахын тулд Гүржийн Засгийн газар 2021 он гэхэд “COVID-19”-ийн вакцинаар нийт хүн амын 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна.

Гүржийн Засгийн газрын “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах вебсайтын энэ сарын 03-нд нийтэлсэн мэдээллээр тус улсад “COVID-19” батлагдсан нийт 283369 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 3804 хүн нас бараад байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл