solongonews
Илгээмжийг роботооор ангилдаг болов
2018-08-23 09:45
GOME компани Тяньжин, Гуаньжөү дэх илгээмжийн төвүүддээ AGV хэмээх 100 гаруй робот ажиллуулахаар болжээ.


Роботууд тус бүр 3 километр квадрат талбайг хариуцан, 10 мянган илгээмжийг хүлээн авч, хүргэх юм байна. Илгээмжийн хүргэлтэд роботыг ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж 270 хувиар дээшлэхийн зэрэгцээ уг ажилд зарцуулах хугацааг 30 хувиар хэмнэж байгаа давуу талтай юм.

Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр өмнө нь илгээмжийг хүн өөрөө эрж олж ангилдаг байсан бол одоо илгээмж өөрөө роботыг эрэх сөрөг системд шилжиж байгаа аж. Өөрөөр хэлбэл илгээмжийн QR код ерөнхий системээр дамжин дохиолол илгээснээр робот түүнийг олж аван хүргэнэ гэсэн үг юм. AGV робот цагт 360 илгээмж хүлээн авдаг бөгөөд системийн 99,99 хувийн нарийвчлалаар оновчтой хүргэхдээ зургаахан минут зарцуулдгийг тус компанийн ажилтан нотлон ярив.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл