Хятадын Алтан тахиа шагналын 40 жилийн ой болон “Алтан тахиа-Өнөр цэцэг” кино наадмыг зохион байгуулсан 30 жилийн ойн семинар 05-р сарын 23-ны өдөр Бээжин хотноо болов.
Хятад кино урлагийн салбар хөгжлийн алтан үе шатанд байгаа, гэрэлт ирээдүйтэй байна. Кино уран бүтээлчид Хятад киноны өндөр түвшний хөгжлийг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой. 2020 он “COVID-19”-ийн цар тахлын улмаар Хятадын кино урлагийн салбарт их нөлөөлсөн боловч Хятадын Үндэсний киноны товчооноос кино урлагийн салбарын хүндрэл бэрхшээлийг арилгахын тулд санхүү, татвар болон бусад холбогдох тал дээр ажиллав. Одоогийн байдлаар Хятадын кино урлагийн зах зээл дахин сэргэн,хөгжлөө олсон бөгөөд шинэ амжилтад хүрч чадсан байна. Уран бүтээлчид өөрийн урам зоргоороо үндэсний кино урлагийн салбарын хөгжилд зүтгэн,кино урлагийн хүчирхэг орныг бий болгоход хувь нэмэр оруулах ёстой гэж семинарт оролцогчид санал нэгдсэн байна.
