Хятадын Хүний Эрхийн Судалгааны Нийгэмлэг, Хятадын Төвөдийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх нийгэмлэг, Хятадын Төвөд судлалын төвөөс зохион байгуулсан "Төвөдийг энх тайвнаар чөлөөлөгдсөний 70 жилийн ойг тэмдэглэх олон улсын эрдэм шинжилгээний хурал" энэ сарын 19-ний өдөр Хятадын Төвөд судлалын төвд болсон байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын 70 гаруй эрдэмтэн судлаачид оролцжээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцогч эрдэмтэн судлаачид Хятад үндэстнүүдийн хамтын цогц ойлголтыг төлөвшүүлэх, энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнөх ба дараах үеийн олон улсын байдал ба ХКН-ын Төв Хорооны стратегийн шийдвэр, Төвөдийн судалгааны шинэ хэв маяг зэрэг сэдвийн хүрээнд чөлөөтэй үзэл бодлоо солилцсон. Мөн "Төвөдийг энх тайвнаар чөлөөлөгдсөний 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний эмхэтгэл"-ийг хэвлүүлэв.
