solongonews
Тэр чамд таалагддаг гэдгийг яаж түүнд ойлгуулах вэ?
2015-12-28 18:21
Түүнийг далд харцаар харж эхлээд нилээн удсан уу? Тэр бол ганц бие боломжийн залуу бөгөөд танд маш их таалагддаг. Түүнд яаж үүнийг ойлгуулахаа мэдэхгүй байгаа, түүний нүдэнд өөрөөр харагдахыг хүсэж байгаа бол охин минь наашаа.
1. Санамсаргүй хүрэх. Эхний арга бол түүний гаранд санамсаргүйгээр хүрээд ав. Түүнд энэ үйлдэл нэг зүйлийг хэлэхэд дөхөм болно. Гарнаас цаашилж түүний нүүр, үсэнд хүрэх хэрэггүй. Гар л байхад хангалттай. 
 
2. Анхны алхмыг хийгээд үз. Хэрвээ чи юунаас ч айдаггүй яг л “Brave” киноны гүнж шиг зоригтой бол үүнийг хий. Хэрвээ таны алхамд тэр хариу үйлдэл үзүүлж байгаа бол байдал сайнаар эргэх нь. Хамгийн гол нь битгий сандраарай, харамсах зүйл битгий хийгээрэй.
 
3. Түүнтэй ярилц, яг л хамгийн сайн найзтайгаа ярилцаж байгаа юм шиг. Мэдээж өсгийт, дэгжин хувцасны тухай биш шүү. Түүний сонирхлыг татах ямар нэгэн зүйл хий. Түүний хобби, чөлөөт цагаар юу хийдэгийг мэдэж ав. Жишээ нь түүний хобби хөл бөмбөг үзэх бол хөл бөмбөгийн тухай ярилц. Эрчүүд өөрийнх нь сонирхдог зүйлийн талаар сайн мэддэг эмэгтэйг үнэлдэг. Хэтрүүлж болохгүй шүү!
 
4. Түүнтэй хамт цагийг өнгөрөө. 2-уулаа хамтдаа ролик, коньки унаж болно шүү дээ. Эсвэл өөр нэг та 2-ыг ойртуулах дулаан газар өдөржингөө бие биенийхээ тухай ярилцаарай. 
 
5. Дур булаам байдал – таны гол занга. Түүнд сээтэн хая, гэхдээ ил биш.
 Түүн лүү дотно инээмсэглэж, үсийг нь янзалж өгч, нүд уруул руу нь 2 секундээс илүү харж болохгүй.  
Түүний хажууд байхдаа битгий хөмсгөө зангидаж ууртай царай гарга. Ямар ч залуу ууртай эмэгтэйгээс холуур явдаг. 
 
Ингээд тань өгөх зөвлөгөө минь дуусаж байна. Тэр таныг ойлгоно гэдэгт итгэлтэй байна шүү! 
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл