solongonews
Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс гарлаа
2024-06-07 10:19
авдугаар сард дэлхийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 49.8 хувьтай гарч, өмнөх сараас 0.1 нэгжээр буурав

        Тавдугаар сард дэлхийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 49.8 хувьтай гарч, өмнөх сараас 0.1 нэгжээр буурав. Бүс нутгуудаар харьцуулбал Азийн индекс бага зэрэг буурсан ч гурван сар дараалан 51 хувиас дээш байна. Европын индекс тодорхой хэмжээгээр өссөн ч 50 хувиас доогуур байна. Америк, Африкийн индекс ижил биш хэмжээгээр буурч, индекс нь бүгд 50 хувиас доогуур гарчээ. 

        Эхний таван сард дундаж индекс 49.7 хувьтай гарсан. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үеэс бага зэрэг өссөн ч 2019 оны мөн үеэс доогуур байна. Он гарсаар дэлхийн эдийн засгийн сэргэлтийг харгалзаж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлж, энэ оны эхэнд 2.4 хувь гэж төсөөлж байснаа 2.7 хувь болгож дээшлүүлсэн байна. Үүний зэрэгцээ, дэлхийн худалдааны хэтийн төлөвт Дэлхийн худалдааны байгууллага эерэг хандлагатай байгаа бөгөөд энэ онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаа 2.6 хувь өснө, ирэх онд 3,3 хувь өснө гэж төсөөлж байна. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл