solongonews
”Vogue” сэтгүүлийн шинэ дугаар нүүр зураггүй
2020-04-14 15:57
Цаг хугацаа маш хурдан өнгөрч 2020 он гуравны нэг хувь нь өнгөрчээ. Энэ жил хүн бүрийн хувьд онцгой жил гэж би итгэж байна. 2020 оны эхээр тахал халдварын улмаас бид гунигтай, хэцүү байсан. Ирээдүйг хэн ч таамаглаж чадахгүй ч энэ бүхэн улам сайжирна гэдэгт бид найдаж байна.

Гэнэтийн өвчин зовлон, гай гамшиг тулгараад байгаа энэ үед салбар салбарынхан өөрийн арга онцгой хэлбэрийг ашиглан хүн бүрт эрч хүчийг хүргэн, хайр халамжийг түгээж байна. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн хямралын нөхцөлд Италийн "Vogue" хувилбар нь будаггүй, супер модельгүй сэтгүүлийн нүүрийг гаргаж, загварын ертөнцийг гайхшруулсан байна.
Энэ бол "Vogue" түүхэнд анх удаа цагаан өнгийг бүрхэвч болгон ашиглаж байгаа нь тахал халдварын үер, үл үзэгдэх дайсантай тулж ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор бүтээсэн шинэ санаа аж.
"Цэвэр цагаан өнгө сонгох нь энэ сэтгүүлийг дэмжих хангалттай зураг байхгүй гэсэн үг биш, харин эсрэгээр цагаан нь олон санааг илэрхийлж чаддаг" гэж сэтгүүлийн ерөнхий редактор Эмануэлэ Фарнети хэллээ. Тэрээр мөн "Цагаан нь хүндэтгэл,  дахин төрөлт, харанхуйгаас хойших гэрлийг илэрхийлдэг. Энэ бол бүх өнгөний төгсгөл бөгөөд энэ нь өвчин тахлын эсрэг бидний аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа баатруудын дүрэмт хувцасны өнгө бөгөөд энэ нь нам гүм цаг хугацаа, биднийг энд олон зүйлийг ургуулж бодоход үлдээсэн орон зайг илэрхийлдэг ...

Цагаан бол буулт биш, харин хүлээлт, шинэ бүхний эхлэл" гэлээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл