“Хятад, Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны хүрээн дэх чухал үйл ажиллагаа болох Өвөр Монголын аялал жуулчлал болон “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын танилцуулгын хурал 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөххотод болов. “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоог үүсгэн байгуулсан бүх гишүүн орны хяналт шалгалт, зөвшөөрлөөр Хятад улсын Хуан Шань хот, Монгол Улсын Дорноговь аймаг, Дорнод аймаг, Оросын Красноярскийн хязгаар орны аялал жуулчлалын газрыг холбоонд элсүүлсэн бөгөөд хаяг самбар гардуулах ёслол болсон байна. Хурлаар мөн Хятад, Монгол хоёр орны аялал жуулчлалын олон олон аж ахуйн нэгж, сургуулиуд хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Хятад, Монгол, Оросын Аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол

Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, төлөвлөлт, хөтөлбөрийн хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Н.Молор
“Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоо 2016 оны 7 дугаар сард анх үүсгэн байгуулагдаж, Хятад, Монгол, Орос гурван орон хамтдаа аялал жуулчлалын нөөцийг нэгтгэх, дүр төрхийг сурталчлах, хамтран борлуулах зэрэг талд зүтгэж, холбооны гишүүн орнуудын хоорондох хамтын ажиллагааг дэмжин, Хятад улс, Монгол Улс, Орос, Казахстан, Дани, Швед зэрэг улс орнуудад аялал жуулчлалыг сурталчлах олон удаагийн цуврал үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд маш сайн үр дүнд хүсэн байдаг.

Монгол Улс, ОХУ-ын төлөөлөгчид

Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улсын сэтгүүлч
Өвөр Монголын Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл нь Хятад, Монгол, Оросын “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн газрын байгууллагын хувьд зам дагуух муж, орны аялал жуулчлалын салбартай хамтран цуврал арга хэмжээг зохион байгуулсаар байна. Өвөр Монгол “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын тавцанг түшиглэн чанар сайтай аялал жуулчлалын брендийг бүтээж, Өвөр Монголыг дэлхийд алдартай аялал жуулчлалын бүс болгон бүтээн байгуулахаар зүтгэж байна.
