solongonews
Үндэсний эко өдрийн анхны гол арга хэмжээ 08-р сарын 15-нд болно
2023-08-09 10:41
Үндэсний эко өдрийн анхны гол арга хэмжээ 08-р сарын 15-нд болно.

    БХАТИХ-ын 14 дүгээр байнгын хорооны гуравдугаар хуралдаан 08 дугаар сарын 15-ны өдрийг Үндэсний экологийн өдөр болгон тогтоохоор зарласан. Улмаар Хятад улс экологийн соёл иргэншлийн талаар олон нийтэд болон боловсролын үйл ажиллагааг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулна гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ оны 08-р сарын 15-нд Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс Төв ухуулгын алба, Байгалийн нөөцийн яам, Экологи, байгаль орчны яам, Жэжян мужийн Ардын засгийн газартай хамтран Үндэсний экологийн өдрийн анхны гол арга хэмжээг Жэжян мужийн Хужөү хотод зохион байгуулах юм.

"Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул ус мөн " сэдвийн тойронд болох гол арга хэмжээний нээлтийн ёслол, экологийн соёл иргэншлийн чухал ололт амжилтуудын үзэсгэлэн, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын туршлага солилцох уулзалт, ногоон, нүүрстөрөгч багатай инновацын чуулга уулзалт зэргийг зохион байгуулна.

Үндэсний экологийн өдрийг тохиолдуулан орон нутгийн Хөгжил, шинэчлэлийн комиссууд (өөртөө засах орон,шууд харьяа хот) өөрийн харьяа бүс нутаг дахь холбогдох нэгжүүдтэй бодит нөхцөл байдлыг харгалзан төрөл бүрийн холбогдох үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн байна.

Зохиогч: ЛИ ШИНЬПИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл