solongonews
Ууган Улаанмөчир
2017-08-07 10:15
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой болон Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойд зориулав.

2017 оны 8 дугаар сарын 5-нд Сөнид Баруун хошууны төв Сайхантал сууринд ууган Улаанмөчир болох Сөнид Баруун хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид амьдрал аж үйлдвэрлэлээр гол сэдэв болгосон “Хөнгөн морьт цэргийн хүндтэй үйлс” анхны 5 ангит цуврал киноны нээлтийн ёслолыг хийсэн байна.

Хятад улсын ууган Улаанмөчир болох Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошууны Улаанмөчир 1957 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан юм. Улаанмөчир байгуулагдсан 60 жилийн хугацаанд Намын утга урлагийн чиглэл болон үндэстний төрийн бодлогын удирдлагаар тоглолт хийх, ухуулга хийх, удирдан жолоодох, үйлчлэх зэргээр гол үүргээ болгон, үндэстний орны соёлын цэцэглэн хөгжил ба аж ахуйн бүтээн байгуулалтыг ахиулж, үндэстний нэгдэл дэвшил, цэрэг ардын “Хоёрыг хүрээлэх” бүтээн байгуулалтын үйлсэд хувь нэмрээ өргөж ирсэн юм.

Сөнид баруун хошууны Улаанмөчир одоо 47 уран бүтээлчтэй. Жил бүр үндсэн шатанд 100 гаруй удаагийн тоглолт хийж, үндсэн шатанд үйлчлэхээр дархан үүрэг хариуцлагаа болгож, малчин иргэдэд таашаагдсан уран сайхны бүтээлийг зохион бүтээж, тэдний соёлын амьдралыг баяжуулжээ. Сөнид баруун хошууны Улаанмөчир нь Хятад улс болон Өвөр Монголын шагналыг олон удаа хүртэж, удирдлага болон хяналт шалгалтыг тэргүүн хувиар хүлээсэн юм. Тус Улаанмөчирийн хамт олон Хятад улсын дотоодын муж орон болон Америк, Австрали, Монгол зэрэг гадаадын улс орноор айлчлан тоглож, уран сайхны 2400 гаруй бүтээлээ Хятад, цаашлаад дэлхийн олон ард түмэнд сонирхуулж ирсэн түүхтэй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл