solongonews
Гэрэл зургаар нандин дурсамж үлдээнэ
2019-11-18 21:27
Гэрэл зургаар нандин дурсамж үлдээнэ


44 настай Цао Жашян бол Хятадын Шаньши мужийн эгэл нэгэн иргэн. Тэрээр 1993 онд анхны камераа авснаас хойш гэрэл зураг дарах дуртай болсон гэнэ. 2012 онд Цао Жашян ажлаа орхин тосгоныхоо нэгэн зураглаач болжээ. Олон жилийн турш тэрээр хөдөө орон нутгийн амьдрал ахуйг зураглан маш олон нандин дурсамж үлдээсэн билээ. Одоо тэрээр гэрэл зургаар тогтвортой орлого олж амьдралын нөхцөл нь ч сайжирсан байна.
- Би дунд сургуулиа төгсөөд ажил дээр гарсан. Ажил хийж мөнгө олох гэж олон жил зүтгэсэн. Өөрийн нутаг усандаа ажиллахыг л ихээр хүсдэг байлаа. Мөрөөдөж яваа мөрөөдөл маань биелэдэг юм байна. Өнөөдөр би нутаг усандаа гэрийнхэн, садан төрөлтэйгээ их сайхан амьдарч байна хэмээн Цао Жашян ярив.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл