ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр хувийн хэвшлийн эдийн засгийн талаар ингэж ярилаа.
- “Хоёр гуйвшгүй” гэдэг бол Хятад улсын эдийн засгийн суурь тогтолцооны чухал агуулга, урт хугацааны бодлого, өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй. Хувийн хэвшлийг хөгжүүлэх талаар ХКН-ын Намын Төв Хорооны баримтлах чиглэл, бодлого байнга тодорхой байж ирсэн. Үүнийг Хятадын Коммунист Намын XIX их хурал, XX их хурал болон өнгөрсөн оны Төвийн эдийн засгийн ажлын хурал дээр онцолсон. Энэ тал дээр бид тодорхой, гуйвшгүй байна.
Бид шинэ эхлэлээс зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын хэмжээнд хүрсэн бизнесийн орчныг эрчимтэй бүрдүүлж, бүх төрлийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд тэгш эрхтэйгээр хандаж, аж ахуйн нэгжийн өмчийн эрх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж, төрөл бүрийн аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөнийг бий болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөгжил, өсөлтийг дэмжинэ. Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн орчин улам сайжирч, хөгжлийн орон зай улам томорно.
Эдийн засгийн хөгжил нь объектив хуулиудтай бөгөөд объектив нөхцлөөс хамаардаг боловч хүчтэй субъектив санаачлага шаарддаг. Хувийн бизнес эрхлэгчид маш сайн бизнес эрхлэх сэтгэлийг эрч хүчтэйгээр сурталчилж, итгэлтэйгээр аян замд гарна гэж найдаж байна.
