solongonews
Гадаад худалдааны эргэлт 1.3 их наяд ам.доллар болов
2020-05-09 11:01
1-4-р сарын хооронд БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 1.3 их наяд ам.доллар болсон байна.

   БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд жилийн дундаж үзүүлэлтээс 7.5 хувиар буурч 1.3 их наяд ам.доллар болсон тухай Хятадын Гаалийн удирдах газар мэдэгдлээ.  

Дурдсан хугацаанд экспортын хэмжээ 9 хувиар буурч, 678.28 тэрбум болсон бол импорт 620.05 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

Зөвхөн дөрөвдүгээр сард Хятадын гадаад худалдааны хэмжээ 352.22 тэрбум ам.доллар байсан бөгөөд экспорт 200.28 тэрбум ам.доллар, импорт 154.94 тэрбум ам.долларын үзүүлэлттэй гарсан байна.

2018 онд Хятадын бусад улстай хийсэн худалдаа 12.6 хувиар өсөж, 4.62 их наяд ам.доллар болж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт нэг хувиар буурч, 4.57 их наяд ам.доллар болжээ.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл