Дарь эхийн сүмийн сэргээн босгох ажил тун удахгүй эхэлнэ
2020-05-19 10:35
Дарь эхийн сүмийн сэргээн босгох ажил тун удахгүй эхэлнэ.
Парисын Дарь эхийн сүм Нотр Дамыг сэргээн босгох ажил энэ сарын 27-ны өдрөөс дахин эхлэх болно гэж Францын хэвлэл сүүлийн өдрүүдэд мэдээлсэн байжээ. Мөн ажилчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж,халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх болон гэж албаныхан мэдэгдсэн байна.

Энэ оны 03-р сарын 17-ны өдөр “COVID-19”-ээс шалтгаалан Дарь эхийн сүмийн сэргээн босгох ажил түр хугацаатай зогсоод байсан байна. Галд шатаагдсан нэг жилийн ойн өдөр буюу 04-р сарын 15-ны өдөр Францын Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг 2024 онд сэргээн босгохоор төлөвлөж байна гэж нийтэлсэн байжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
