solongonews
“Гэсэр”-ийн Олон улсын эрдэм шинжилгээний судалгааны хурал болно
2016-07-27 12:21
“Гэсэр”-ийн Олон улсын эрдэм шинжилгээний судалгааны 8 дахь удаагийн хурал тун удахгүй болно.

“Гэсэр”-ийн Олон улсын эрдэм шинжилгээний судалгааны 8 дугаар хурал, Бээжингийн модон барын “Гэсэрийн тоож” хэвлэгдсэний 300 жилийн ойн баярыг тэмдэглэх эрдэм шинжилгээний хурал 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Хөххотноо болно. Хурлыг ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Бүх Хятадын “Гэсэр”-ийн судалгааны ажлын удирдах хэсэг, ӨМӨЗО-ны “Гэсэр”-ийн судалгааны ажлын удирдах хэсэг санаачилж, ӨМӨЗО-ны “Гэсэр”-ийн судалгааны ажлын удирдах хэсгийн алба, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын төв, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн утга зохиол судлах газар хамтран зохион байгуулж байгаа болно.

Хурлыг уламжлал болгон хуралдуулдаг зорилго нь “Гэсэр”-ийг өвлөж хамгаалах ажил болон судалгааны ажилд хүчин зүтгэл гаргаж байгаа Хятад улсын дотоод гадаадын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид судлан ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцох боломж нөхцөлийг хангаж, улмаар “Гэсэр”-ийн судалгааны ажлын талаарх ололт амжилтыг олон түмэнд толилуулж, “Гэсэр”-ийн судалгааны ажилд тулгарч буй бэрхшээл, асуудлын эргэн тойронд хамтдаа зөвшилцөж, “Гэсэр”-ийн судалгааг шинэ хөгжлийн түвшинд хүргэхэд оршино.

Тус хуралд Унгар, ОХУ, ОХУ-ын Халимаг, ОХУ-ын Тува, ОХУ-ын Буриад, Герман, Финланд, Америк, Япон, Вьетнам, Турк, Монгол Улс, Хятад улс зэрэг дэлхийн арван гурван улс орнуудын эрдэмтэн мэргэд оролцож, эрдэм шинжилгээний илтгэл тавина.

 

 

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : mongol.cctv.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл