solongonews
Өвөр Монголд 84 тохиолдол бүртгэгдээд байна
2021-11-09 21:11
11 дүгээр сарын 08-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Өвөр Монголд 84 тохиолдол бүртгэгдээд байна.

Батлагдсан 10 тохиолдол эдгэрч эмнэлгээс гарснаас Шилийнгол аймгийн Эрээн хотоос 2, Алшаа аймгийн Эзэнээ хошуунаас 8 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.         

11-р сарын 08-ны өдрийн 00:00 цагийн байдлаар ӨМӨЗО-д хилийн цаанаас орж ирэн батлагдсан тохиолдол 7 байсан бол орон нутгийн 84 тохиолдол (Шилийнгол аймгийн Эрээн хотод 7, Ордос хотын Эзэнхороо хошуунд 1, Алшаа аймгийн Эзэнээ хошуунд 76) байна.

Тэднийг бүгдийг зориулалтын эмнэлгүүдэд тусгаарлан эмчилж байна. Тэдэнтэй ойр харилцсан бүх хүмүүсийг эмнэлгийн хяналтад байлгахын тулд зориулалтын газарт хорио цээрийн дэглэм сахиулжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл