
Бээжин хурлын төв ордонд 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан 2016-Өвөр Монголын “Том дата” аж үйлдвэрийг танилцуулах хуралд Өвөр Монголын Өөртөө Засах Орон холбогдох байгууллага нэгж болон аж ахуйн нэгжүүдтэй 6 төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 93 төслийн хөрөнгө оруулалт 50.8 тэрбум юаньд хүрсэн байна. Мөн өдрийн үдээс өмнө 31 төрлийн төлөөлөх чанартай хэлэлцээр болон төсөлд гарын үсэг зурсан байна. Үүнээс 6 төрөл нь Хятад улсын аж үйлдвэрийн ерөнхий товчоотой аж ахуйн нэгжийн сурталчилгааны “Том дата”-ийн төвийн төслийн хэлэлцээр, Хятад улсын AQSIQ-тай электрон худалдааны аюулгүй байдлыг батлах “Том дата”-ийн төслийг бүтээн байгуулах хэлэлцээр, сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн групптэй стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Лан Чао групптэй стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр, ачаа тээврийг дэмжих компани болон Хуйвэй компанитай стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр тус тус байгуулсан байна.
Аймаг хотын төлөөлөх чанартай төсөл нь Хөххот 6, Бугат 4,Ордос 4, Тунляо 2, Баяннуур 2, Хөлөнбуйр, Хянган, Шилингол, Улаанцав, Үхай, Алшаа зэрэг аймаг хотууд тус тус нэг төсөлд гарын үсэг зурсан байна.
