solongonews
Татварын дарамтыг хөнгөлсөөр байна
2023-08-31 12:52
Татварын дарамтыг хөнгөлсөөр байна.

Хятадын Сангийн Яам 08-р сарын 30-ны өдөр) "Хятадын 2023 оны эхний хагас жилийн төсвийн бодлогын хэрэгжилтийн тайлан"-г нийтэллээ. Тайланд онцлон тэмдэглэхдээ эхний хагас жилд улсын ерөнхий төсвийн орлого 11 тэрбум 9203 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3 хувиар өссөн байна.

Үүний зэрэгцээ улсын ерөнхий төсвийн зарлага 13389 тэрбум 300 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувиар өсч, зардлын бүтцийг тасралтгүй сайжруулж, ард түмний үндсэн амьжиргаа, хөдөө тосгоны сэргэлт, бүс нутгийн томоохон стратеги, боловсрол, шинжлэх ухаан технологийн судалгаа зэрэг гол салбарын зарлагыг үр дүнтэй баталгаажуулсан байна.

Тодруулбал аж ахуйн нэгжийн эрүүл хөгжлийг дэмжих чиглэлээр оны эхний хагаст татварын хөнгөлөлт, хураамжийн хойшлуулалт зэргээр аж ахуйн нэгжийн үүрэг дараасыг хөнгөлсөн хэмжээ 927 тэрбум 900 сая юаньд хүрчээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл