Жанчхүү хот-Өвлийн олимп болон Нэг бүс нэг замын олон улсын эрдэм шинжилгээний хурлын хэвлэлийн бага хурал Бээжингийн Oлон улсын хурлын төвд 7 дугаар сарын 16-нд боллоо. Уг эрдэм шинжилгээний хурал 8- дугаар сарын 16-18-нд Хэ Бэй мужийн Жанжхүү хотод болохыг хэвлэлийн бага хурал дээр зарлалаа.

Тухайн үед Америк, Орос, Австрали, Япон зэрэг 10 орон, Хятадын 24 их дээд сургууль, 12 судалгааны байгууллага зэрэг гадаад дотоодын 80 эрдэмтэн урилгаар хуралд оролцох болно. Уг хурал эрдэм шинжилгээний үүднээс Умард Хятадын олон улсын чухал боомт хот Жанчхүүгийн гэрэлт түүх соёл, үнэ цэнийг үнэлж, Жанчхүү хотыг олон улсын хот болгох уриан дор уг хотын орон нутгийн түүх соёл, нэг бүс нэг замын талаар гүнзгий судлан ярилцаж, Олимпын соёлтой хамт сэргэн мандах томоохон сэдвийг авч хэлэлцэх болно.
Жанчхүү хот бол дэлхийн алдартай олон улсын эдийн засаг худалдааны том хотын нэг юм. Монголын тал нутаг болон Төв Хятадын Хятад үндэстэн төвлөрөн суусан газар нутгийн зам харилцааны чухал уулзвар бөгөөд Зүүн Ази, Дундад дорнод, Европ, Хятадын дотор газрын эдийн засаг соёлын солилцооны чухал боомт хот юм. Уг хот 13-р зуунаас хойш Европ Азийн эх газрын торгоны замд чухал үүрэг гүйцэтгэж, түүний бизнесийн соёл хүмүүсийн анхаарлын төвд орсоор ирсэн юм.
