solongonews
Испанийн хаан: Бид Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна
2024-02-22 10:05
Испанийн хаан: Бид Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.

       Испанийн хаан VI Фелипе 21-нд хэлэхдээ“Испани улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ард түмний солилцоог бэхжүүлэн,Испани, Хятадын найрамдал нөхөрлөлийг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна”.

     Мөн өдөр хаан VI Фелипе Хятадын Элчин сайд Яо Жингийн албан ёсны танилцуулгыг хүлээн авахдаа Испани,Хятадын харилцааны талаар эерэгээр ярьж, “Хятад улс хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг өндөр чанартайгаар хөгжүүлж, Хятадын хөгжил дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ач тустай”гэжээ.

         Яо Жин:

    -Хятад улс хоёр орны удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, Хятад,Испанийн харилцааг шинэ түвшинд гарган,цаашид ч Хятад,Европын харилцааны тэргүүн эгнээнд байхын төлөө Испанитай хамтран ажиллахад бэлэн байна.

Зохиогч: ХҮ ЖЯЧИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл