Таван хоног үргэлжлэх Персийн булангийн мэдээллийн технологийн үзэсгэлэн 10-р сарын 17-нд Дубайд эхэлсэн юм, зохион байгуулагч талын бүртгэлийн дагуу 20-ны өдрийн байдлаар, бүх дэлхийн 60 гаруй орноос ирсэн 3000 гаруй компани уг үзэсгэлэнд оролцсон байна. Хятадаас хүрэлцэн ирсэн олон аж ахуйн нэгж хиймэл оюун ухаан, 5G технологи, робот техник, том өгөгдөл зэрэг салбарын хамгийн сүүлийн үеийн шинэлэг үр бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна.
Танилцуулснаар сүүлийн жилд 5G технологийг Дундад Дорнодод ашигласнаар, орон нутгийн шууд дамжуулах эдийн засгийн хурдацтай хөгжлийг ахиулсан байна. Үзэсгэлэнгийн лангууны буланд Дундад Дорнодын орноос ирсэн интернэтийн нэгэн алдартан шууд нэвтрүүлэг хийж байх харагдана. Түүнчлэн 5G технологи бас Дундад Дорнодын газрын тос, байгалийн хий, боомтууд зэрэг чухал салбарт аж үйлдвэрийн дижитал хувиргалтын шийдлүүдийг хангасан байна. 5G үзэсгэлэнгийн талбайд 5G болон AR-ийн хамгийн сүүлийн үеийн технологийг хослуулсан дижитал том дэлгэц олон үзэгчдийн сонирхлыг татав, үзэгчид том дэлгэцэн дээрх виртуал амьтадтай харилцах боломжтой бөгөөд интерактив видеог цаг тухайд нь 5G-ээр дамжуулж, жуулчид түүнийг татаж авах боломжтой юм байна.
Үзэсгэлэнд оролцож байгаа Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөл Лю Жявэй:
Энэ жил бид GITEX-т оролцож буй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үйлчлүүлэгчдэд 5G, хиймэл оюун ухаан, дижитал энерги зэрэгтэй холбоотой зарим шийдлүүдийг үзүүлсэн юм. Эдгээр шийдлүүд нь зөвхөн Дундад Дорнод төдийгүй дэлхийн хэрэглэгчдэд илүү сайн тусалж, ирээдүйн дижитал өөрчлөлтийг илүү сайн биелүүлж, бүх дэлхийгээрээ дижитал ертөнц рүү шилжихэд туслах болно гэдэгт итгэж байгаа гэжээ.
