ӨМӨЗО-ны Намын хорооны ухуулах хэлтсээс зохион байгуулсан “Бүтээлч санаагаар Өвөр Монголоо‘ урлая ’” соёлын арга хэмжээ 12-р сарын 26-ны өдөр Шэньжэнь хотод явагдаж, Өвөр Монголын Вангийн ордны хатгамал, амтат хоол хүнс, монгол соёлын бүтээгдэхүүн зэрэг Өвөр Монголын соёлын содон бүтээгдэхүүнүүд Шэньжэнь хотын үзэгчдийн мэлмийг баясгасан байна.
Өвөр Монголын Вангийн ордны хатгамал бол тус удаагийн үйл ажиллагааны төв чиг юм. Өвөр Монголын Вангийн ордны хатгамал нь ӨМӨЗО-ны Биет бус соёлын өв болох бөгөөд Чин улсын үеэс үүсэлтэй. Хатгамлын оёдлын явц будлиантай, үйл оёдол нарийн, өвөрмөц онцлог бүхий өнгө будаг нь соргог сайхан, Хорчин соёлын шилдэг урлагийг гайхуулсан урлагийн бүтээл аж.
Энэхүү үйл ажиллагаа хоёр өдрийн хугацаатай зохион байгуулагдах бөгөөд 12-р сарын 27-ны өдөр Шэньжэнь хотын иргэд зориулалттай дэлгэн үзүүлсэн бүтээгдэхүүнийг борлуулан худалдах үйл ажиллагаа зохион байгуулах болно.
