solongonews
Дижитал юанийн туршилтыг 15 муж, хотын 23 бүс болгон өргөжүүлэв
2022-07-14 10:47
Дижитал юанийн туршилтыг 15 муж, хотын 23 бүс болгон өргөжүүлэв.

 Хятадын Ардын банкны Мөнгөний бодлогын газрын дарга Зүө Лань 13-ны өдөр танилцуулахдаа "Дижитал юанийн туршилт анхлан хэрэгжүүлж байсан "10+1" туршилтын бүсээс 15 муж, хотын 23 бүс, үүний дотор Шэньжэнь, Сүжүө, Шүн-Ань шинэ бүс, Чэндү зэрэг 4 газрын цагаан жагсаалтын хязгаарлалтыг үгүйсгэж, Шин Е банкийг шинэ томилогдсон оператороор хүлээн авсан".

- Энэ оны Бээжингийн өвлийн олимпын үеэр дижитал юань ч өргөн ашиглагдсан бөгөөд шинжлэх ухаан технологийн хөгжлийн нэрийн хуудасны нэг болсон байна гэж Зүө Лань танилцуулсан байжээ. Энэ оны эхний хагаст, туршилтын бүс нутгуудын хүчтэй дэмжлэгээр, Хятадын Ардын банк холбогдох байгууллагуудтай хамтран дижитал юанийн туршилтын бүсийн ажлыг тууштай ахиулж, туршилтын бүсийн хамрах цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, хэрэглээний онцлог хувилбаруудыг үргэлжлүүлэн шинэчилж, дижитал юанийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэв. Эдийн засгийн зах зээлийг тогтворжуулах ерөнхий нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, дижитал юань нь ухаалаг гэрээ болон бусад тусгай чиг үүргийн дагуу иргэдийн амьжиргааг хамгаалах, хэрэглээг дэмжих, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, өсөлтийг тогтворжуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Мэдээллийн дагуу 05-р сарын 31-ний байдлаар Хятадын 15 муж, хотын туршилтын бүсэд дижитал юанийн арилжаагаар 264 сая орчим гүйлгээ хийж, нийт 83 тэрбум орчим юаньд хүрч, дижитал юанийн төлбөр тооцоог дэмждэг худалдааны дэлгүүрийн тоо 4 сая 567 мянгад хүрсэн байна.

Дараагийн алхамд Хятадын Ардын банк дижитал юанийн туршилтын бүсийн хамрах цар хүрээг тэлж, хэрэглээ ба шинийг санаачлах ажилд илүү анхаарал хандуулж, том чухал асуудлыг судлан шийдэхийн дагуу олон улсны харилцаа солилцоог нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг өрнүүлэх болно гэж Зүө Лань танилцуулжээ.

Зохиогч: Ү ЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл