DIY: Биеийн саван хийе
2015-12-28 18:21
Гоо сайхны бүтээгдэхүүн бүрийг үнэтэй газраас авах шаардлагагүй. Зарим энгийн зүйлийг ашиглан өөртөө биеийн саван хийж хадгалъя.
Найрлага
2 уут савалсан желатин
2 аяга буцалсан ус
1/4 аяга үнэргүй шингэн саван
4 дусал бергамот лийрийн тос
2 дусал хоолонд өнгө оруулагч
1/2 цайны халбага глицерин
Тариур
Пластик эсвэл резинен хэв оруулагч

Заавар
Желатинийг дундаж хэмжээтэй аяганд хийж халуун ус нэмэж, уусгах болно.
Шинэгэн саван, хоолны өнгө оруулагч, глицерин, бергамот лийрийн тос эсвэл есийн тос нэмэж сайтар хутгах хэрэгтэй.
Хэвийг хөнгөн цагаан эсвэл дуковын шарах хавтан дээр байрлуулах хэрэгтэй.
Тариурыг дүүргэж, хөөсөрвөл цаасан алчуураар авах хэрэгтэй.
Хөргөгчинд хэдэн цаг болгож хөргөөсний дараа гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь хоорондоо нягт зууралдаж, хэлбэрт орсон байхыг анхаарах хэрэгтэй.
Хэвнээс гаргаж, нэг нэгээр нь хэрэглэхэд хангаллттай. Хэв нь ямар ч байж болно. Аль болох хүйтэн, сэрүүн газарт хадгалаж байгаарай. Нэг саванг долоо хоногийн турш хэрэглэх боломжтой.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
