solongonews
Өвлийн олимпын үеэр цар тахлын халдвараас сэргийлэх арга барил боловсронгуй болов
2021-10-27 18:17
Өвлийн олимпын үеэр цар тахлын халдвараас сэргийлэх арга барил боловсронгуй болов

     Бээжингийн өвлийн олимп болоход 10-р сарын 27-ны өдрөөс нийт 100 хоног үлдлээ. 25-нд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооноос “2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын цар тахлын сэргийлэлтийн гарын авлага”-ыг нийтлэв.

“Цар тахлын сэргийлэлтийн гарын авлага” нийт хоёр жижиг дэвтэр юм. Нэг нь, тамирчид болон төлөөлөгчдийн багийн албан тушаалтан нарын гарын авлага, нөгөө нь бусад ашиг тусын холбоотой буй бүх холбогдох талуудад зориулсан гарын авлага юм. “Цар тахлын сэргийлэлтийн гарын авлага”-д тогтоосноор, холбогдох оролцогч хүмүүс, зарим онцгой тохиолдлыг эс тооцвол бүгд Хятад улсад ирэхээс 14 хоногийн өмнө КОВИД-19 вирусийн эсрэг вакцин хийлгэх үйл явцаа бүрэн гүйцээсэн байх шаардлагатай. Вакцин хийлгэх үйл явцаа бүрэн гүйцээгээгүй хүмүүс Бээжинд ирсний дараа 21 хоног төвлөрүүлэн тусгаарлагдах шаардлагатай. Хилийн чанадаас Хятад улсад ирэх хүмүүсийн зорчсон нисэх онгоцны нислэгийн хувьд Бээжингйин нийслэлийн нисэх онгоцны буудал нь Хятад улсын хилээр нэвтрэх эхний цэг байх бөгөөд Хятад улсын бусад хотуудад бууж зогсож болохгүй юм.

Бээжингийн У Кэ Сунгийн спортын төвд зохиогдсон шайбтай хоккейн туршилтын тэмцээний үеэр үзэгчид зайгаа бариьсан юм.

     Хилийн чанадын хүмүүс Бээжинг зорин хөдлөхөөсөө наанадаж 14 хоног урьдчилан “My 2022” хэрэглээний APP-ийг буулгаж, өдөр бүр эрүүл мэндийн байдалдаа шинжилгээ хийж, мэдээллийг APP-д бүртгүүлэх шаардлагатай.

Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны зүгээс хилээр нэвтрэхээс өмнө КОВИД-19 вирусийн эсрэг нуклейн хүчлийн шинжилгээ хийгдэх ёстой хүмүүст дөрвөн төрөл ангилалаар шинжилгээ хийх бөгөөд шинжилгээ хийх шаардлага нөхцөлийн дагуу бүгд өөр өөр байх юм. Бүх хүмүүс гарын авлага дахь хүснэгтээс өөрөө аль төрөл ангилалд хамрагдахаа тодорхой мэдэж болох юм.

10-р сарын 20-нд, Грект асаасан 2022 оны Бээжингийн өвлийн олимпын галыг Бээжинд авчрав. Цар тахлын сэргийлэлтийн ажилтан галыг хадгалсан дэнд халдваргүйжүүлэлт хийв.

     Өвлийн олимп, өвлийн паралимпын хугацаанд холбогдох хүмүүст хаалттай хяналт удирдлага явуулж, вакцин хийлгэх үйл явцыг бүрэн гүйцээсэн бүлэгийнхэн тэмцээний хугацаанд зориулалттай зам тээврийн хэрэгслийг ашиглан, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооноос урьдчилан зөвшөөрсөн газар, зам харилцааны цэг болон ордон заалны бүсэд очиж болно.

Бээжингийн өвлийн олимп 2-р сарын 4-нд нээлтээ хийнэ. Гэтэл, 1-р сарын 4-нээс эхлэн тэмцээний үеийнхтэй ижил цар тахлын сэргийлэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлнэ. Өвлийн олимп, өвлийн паралимпын хугацаанд өдөр бүр эрүүл мэндийн хяналт шалгалт явагдах бөгөөд биеийн температур нь ≥37.3 хэмтэй хүмүүс ордон зааланд орох боломжгүй, холбогдох хүмүүсийг тусгаарлалтын бүсэд хүргэж, цаашдын арга хэмжээг хүлээлгэх юм.

Бээжингийн У Кэ Сунгийн спортын төвд явагдсан туршилтын тэмцээний үеэр хүмүүс хэсэг дараалалтайгаар тарах механизм хэрэгжүүлж, хүмүүс олноор цугларахаас сэргйилэв.

      Бээжингийн өвлийн олимп 02-р сарын 04-нд нээлтээ хийнэ. Гэтэл 01-р сарын 04-нөөс эхлэн тэмцээний үеийнхтэй ижил цар тахлын сэргийлэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлнэ. Өвлийн олимп, өвлийн паралимпын хугацаанд өдөр бүр эрүүл мэндийн хяналт шалгалт явагдах бөгөөд биеийн температур нь ≥37.3 хэмтэй хүмүүс ордон зааланд орох боломжгүй, холбогдох хүмүүсийг тусгаарлалтын бүсэд хүргэж, цаашдын арга хэмжээг хүлээлгэх юм.

Өвлийн олимп, өвлийн паралимпын хугацаанд, оролцогч хүмүүс зайлшгүй өдөр бүр нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай бөгөөд хаалттай бүсээс гаднах хүмүүстэй хавьтаж болохгүй. Хэрэв оролцогч хүмүүст шинж тэмдэг илрэх, эсвэл ойрын хавьтлаар тогтоогдвол нэн даруй анагаахын шинжилгээ хийж, шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийг тусгаарлах болно.

Бээжин хотын иргэд КОВИД-19 вирусийн эсрэг вакцин хийлгэж байгаа нь

     Өвлийн олимп, өвлийн паралимпид оролцогч хүмүүст хандан Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо хэдэн зүйлийг санал  болгожээ. Тухайлбал:

Цаг ямагт KN95/N95/FFP2 буюу үүнтэй адил зэрэглэлийн стандарт хангасан эмчилгээний зориулалттай амны хаалт зүүж байх.

Гараа сайн угаахын зэрэгцээ болохын хэрээр гар ариутгагч хэрэглэх.

Хөгжөөн дэмжигчид дуу дуулах, эсвэл чанга дуугаар хашхирахыг зөвлөхгүй байна.

Нийтийн хэрэглээний зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх буюу хэрэглэхээсээ өмнө заавал халдваргүйжүүлэх.

Өрөө болон олон нийтийн газрыг тогтмол агааржуулах эдгээр болно.

Энэ удаад нийтэлсэн “Цар тахлын сэргийлэлтийн гарын авлага” бол эцэсийн хувилбар биш бөгөөд 12-р сард шинэ хувилбарыг нийтлэнэ. Олон бүгдийн хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимп нь нэгэн удаагийн авсаархан, аюулгүй мөртөө гайхамшигтай олон улсын спортын цуглаан болно гэдгийг хүсэн найдаж байна.

Талбай зааланд өдөр бүр халдваргүйжүүлэлт хийнэ

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл