
ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баяр тохиох ташрамд Өвөр Монголын радио телевиз хорооны Монгол Одон телевиз, Соёл шинжилгээ суваг ба Өвөр Монголын Биет бус соёлын өвийг хамгаалах төв хамтран бүтээсэн “Биет бус-Өвөр Монгол” том хэлбэрийн нийтлэл нэвтрүүлэгийг олон нийтэд хүргэхээр зэхэж байна.Түгшүүрт өртөж байгаа биет бус соёлын өв ба уламжлагчийг авран хамгаалах тулгамдсан асуудалд хандаж Өвөр Монголын биет бус соёлын өвийн цөмийг олон талд таниулан харуулах зорилготой энэхүү арга хэмжээ нь биет бус соёлын өвийн дата хийх, мөн тал нутгийн соёлыг сурталчлахад чухал ач холбогдолтой.
Тус цуврал нийтлэл нэвтрүүлэг нь Өвөр Монгол орны зэрэглэлээс дээших 70 биет бус соёлын өвийн уламжлагчдыг(Орны зэрэглэлийн уламжлагчийг хамарна)сурвалжлан мэдээлж түүхэн үйл явдлыг нарийвчлан харуулсан юм. Ингээд дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр болоод байна.
Одоогоор Өвөр Монголын Биет бус соёлын өвийг хамгаалах дөрвөн зэрэглэлийн нэрийн бүртгэлийг бүрэн гаргаад байгаа юм. НҮБ-ын“ Биет бус соёлын өвийн төлөөлөлийн нэр”-д Өвөр Монголоос хоёр төрөл сонгогдоод байгаа бөгөөд улсын зэрэглэлийн 81, Өвөр Монголын зэрэглэлийн 399 төрөл бий. Биет бус соёлын улсын зэрэглэлийн 42, Өвөр Монголын зэрэглэлийн 564 өвийн уламжлагч байна.
