solongonews
Эдийн хишиг хурайлсан “Ганц мод”
2016-11-01 17:05
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X их хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 6

Ганцмод гэж сонсож байснаас биш хүрч байгаагүй нутаг болохоор тун ч  сонирхолтой санагдаж байв.

      Баяннуур хотын Урадын дунд хошууны Цонж сууринд хэдэн зуун жил болсон, зургаан хүний тэвэрт багтдаг нэг бүдүүн хайлаас мод байдгийг нутгийн малчид шүтээн болгон тахидаг гэнэ. Хэзээнээс юм бүү мэд нэг мэдэхэд л энэ нутгийг Ганцмод гэж нэрийдэх болж, Ганцмод хилийн боомтын нэрийдэл ч түүнээс гаралтай гэдэг.

     Аль эрт Чин улсын үед Ганцмод нь Хятад болон умардын үндэстний арилжаа худалдаа хийдэг "Тал нутгийн торгоны зам"-ын дунд шугамын заавал өнгөрөх чухал өртөө байсан бөгөөд арилжаачид Шань Шигийн баруун хэсгээс гарч  Бугатаар дамжин, одоогийн Урадын дунд хошууны хилд орж Улаантовон суурингаар өнгөрөн Монгол Улсын хилд ордог байсан гэнэ.

Бид "Ганц мод"-ын тухай хуучийг сонссоор 10 дугаар сарын 18-ны үдээс хойш Ганцмод хилийн боомтыг зорин Урадын дунд хошууны төв Халиут суурингаас мордсон билээ. Машинаар 2 цаг гаруй аялаад Ганцмод хилийн боомт  хүрэхэд боомтын хаалгаар нүүрс ачсан том том машин нааш цааш зөрөлдөн, ялангуяа боомтоор цааш Монгол Улс зүг буцаж байгаа ачааны хоосон машинууд жагссан байв. Бид Урадын дунд хошууны Намын хорооны ухуулах хэлтсийн орлогч дарга Жи Хайзүний замчлалаар боомтын хаалганы наана ажиллаж байсан Ганцмод хилийн хяналтын өртөөний ээлжийн нэгдүгээр ангийн орлогч командлагч Вэй Жэнтэй уулзав.
- Манай боомтод зочид нэвтрэх замыг өглөө 8 цагаас оройн 5 цаг болтол нээж, нүүрс оруулах замыг өглөө 8 цагаас үдшийн 20 цаг болтол бүтэн өдрөөр нээдэг. Зочид гарч орох замын хилийн боомт дээр 2 цагдаа  ажиллаж, нүүрс оруулах замын хилийн боомтын орж гарах хоёр гарц дээр хоёр цагдаа бүтэн өдрөөр ажилладаг. Өдрийн хоолны цагаар ээлжлэн ажиллана. Шөнө бас гурван цэрэг ээлж халаанд ажиллаж, цагдаж тойрно. Манай энд арван хэдэн цэрэг энгийн үед амралтгүй ээлжээр энэ хоёр замын үүдэнд үүрэг гүйцэтгэдэг. Хилийн цэргүүд үнэхээр хүчин зүтгэж байна гэж Вэй Жэн бидэнд танилцуулж байлаа.

    Ганцмод хилийн боомтод сүүлийн хэдэн жилд гарсан өөрчлөлт хөгжлийн тухай Вэй Жэн бидэнд:
- Өмнө нь энд зөвхөн 3 эгнээ шавар байшинтай байсан. Хилийн цагдаагийн хуаран гэж байгаагүй. Нэг эгнээ шавар байшинд хилийн хамгаалалтынхан багтахгүй шахам сууж, боомт дээрх амьдралын дүүрэг гэж хоёр эгнээ шавар байшин л байсан. Жил цагаан сарaар ч гэртээ харьж чадалгүй эндээ ажиллаж, хадгалж нөөцөлсөн хүнсээ хэрэглэж дуусаад дахин хүнс худалдан авахаар дэлгүүр хайхад дэлгүүр бүгд хаалттай байдаг байв. Тэр үед энд амьдралын нөхцөл байдал үнэхээр муу байсан. Өнгөрсөн таван жилтэй харьцуулбал өнөөдрийн хилийн боомтын амьдралын нөхцөл, хотын өнгө төрх, зам тээвэр үнэхээр сайжирсан, тэнгэр газрын зөрүүтэй болсон гэж болно хэмээн сэтгэл догдлон ярив.

        Ганцмод хилийн боомтыг өмнө нь “288 боомт” гэдэг байв. Урадын дунд хошууны Цонж суурингийн хязгаар дахь Хятад, Монголын хилийн шугам дээрх “703 номерт хилийн шугамын хаяг”-ны дэргэд байрлаж, Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомттой хиллэж байна. Урадын дунд хошууны төв Халиут суурингаас 133 километр зайтай, Монгол Улсын Өмнөговь аймгийн Тавантолгой нүүрсний уурхайгаас 190 километр, Оюутолгой зэсийн уурхайгаас 70 километрт байрладаг. Монгол Улсын энэхүү хоёр том уурхайгаас хамгийн ойр байгаа хуурай замын хилийн боомт болно. Ганцмод хилийн боомт 1989 оны 12 дугаар сард ӨЗО-ны Засгийн газрын зөвшөөрлөөр Монгол Улсад хандсан хилийн арилжааны түр хугацааны бараа дамжих өртөө байсан бол 1992 онд Хятад улсын нэгдүгээр төрлийн улирлын чанартай хоёр талын хилийн боомт болов. 2004 оны 7 дугаар сард хоёр талын байнгын чанартай хилийн боомт болон зэрэглэл дэвшиж, 2007 оны 9 дүгээр сард Төрийн явдлын хорооны зөвшөөрлөөр Хятад, Монголын хоёр талын байнгын чанартай хуурай замын хилийн боомтоор зөвшөөрөгдөж, 2009 оны 9 дүгээр сард байнгын чанартай нээх нөхцөлийг хангажээ.
      Ганцмод хилийн боомтын сүүлийн жилүүдэд гарсан том өөрчлөлт дэвшлийг таван жилийн арван их өөрчлөлт гэж товчилж болно. Тухайлбал боомтоор нэвтрэх чадварын өөрчлөлт, хилээр оруулж гаргах барааны өөрчлөлт, боомт нэвтрэх замын өөрчлөлт, хянан шалгаж, өвчин эмгэгээс сэргийлэх чадварын өөрчлөлт, хянан шалгах шинжлэх ухаан мэргэжлийн түвшний дэвшил, хянан шийдэх дүрэм, боомтын тээврийн чадварын өөрчлөлт, хот суурингийн дэд бүтцийн дэвшил, нийгмийн үйлдвэрлэлийн дэвшил, боомтын цогц дүр төрхийн өөрчлөлт зэрэг болно.
        Ганцмод хилийн боомтын хөгжлийг 2011 онтой харьцуулахад тухайн үед боомтоор орж ирэх 500-600 машин, нааш цааш ирж явахтайгаа нийлээд 1000 машин орчим байсан бол одоо өдөрт бараг 2000 гаруй ачааны машин орж гаран, боомтоор нэвтрүүлсэн барааны хэмжээ 70 мянган тоннд хүрч байна. Боомтоор оруулж гаргах худалдааны гаалийн байдлаар үзвэл, 2011 онд зөвхөн нүүрс ба жижиг бүтээгдэхүүн оруулж байсан бөгөөд зэс оруулж байгаагүй. Боомтоор оруулж гаргасан зэсийн хэмжээ өнгөрсөн жил 897 мянган тоннд хүрсэн байна. Нэвтрэх замын өөрчлөлтийн хувьд өмнө нь ганцхан шороон зам байсан бол одоо далайн гармын бүтээн байгуулалтын шаардлагад нийцсэн, үзэмж сайтай, орчин ахуйн хамгаалалтын хэлбэрийн зорчигч нэвтрэх зам ба ачааны машины орж гарах зам гэж гурван саадгүй нэвтрэх замтай болов. Мөн нүүрсийг сонгон шалгах 30 сая юанийн хөрөнгө оруулж байгуулсан туршилтын тасагтай болж, гарам ба хилийн боомтын хилийн хяналтыг бүгдийг автоматаар гүйцэтгэж, жолоочийг картаар шалган нэвтрүүлэх, өрөөнөөсөө камераар машин доторхыг хянан шалгах болов.
        Өмнө нь энгийн нэг авто замтай байсан бол, өнөөдөр нэгдүгээр зэрэглэлийн авто замаар аялан тээвэрлэх чадварыг бүрдүүлж, Тяньжин гарам, Хуанхуа гарам зэрэг далайд гарах замтай холбогдож, Шэньхуа гарам хүрэх төмөр замын чухал шугамтай холбогджээ. Хот суурингийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, олон улсын сургууль, эмнэлэг, радио хороо, ус цахилгааны үйлдвэр гэх мэт байгууллага нэгж, үйлдвэр худалдаа ч бий болж, хилийн боомтын цогц дүр төрх  маш их өөрчлөгдсөн байна.

Зохиогч: Бай Вэньшюай, Наранчимэг, Агиймаа, Төгсбилэг, Үндэс
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл