solongonews
Хув, үнэт эдлэлийн олон улсын үзэсгэлэн болов
2019-03-26 16:59
Хув, үнэт эдлэлийн олон улсын үзэсгэлэн болов.

Польшийн Гданьск хотноо Хув, үнэт эдлэлийн олон улсын 26-р үзэсгэлэн саяхан нээлтээ хийжээ. Үзэсгэлэн худалдаанд 54 орны 470 компани, тус салбарын 6000 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Балтын тэнгисийн эрэг дэлхийн хув үйлдвэрлэлийн гол түшиц газар бөгөөд Гданьск хот "Дэлхийн хувны төв" хэмээн алдаршжээ. Жил бүрийн хавар, намар тус хотод хув, үнэт эдлэлийн олон улсын томоохон үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг аж. Хавар болдог Гданьскийн хувны үзэсгэлэн нь хув эдлэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл