solongonews
Өөрчлөлт нээлтийн амжилтад үйлсийн аянд дахин тэмцэх эрч хүч нэмэгдэнэ
2018-12-20 11:11
Өөрчлөлт нээлтийн асар их амжилтад зоригжиж үйлсийн аянд дахин тэмцэх эрч зориг хөвчлөгдөнө.

       12 дугаар сарын 18-ны өдө, Тал нутгийн болд хот хэмээн алдаршсан Бугат хотын болд төмрийн үйлдвэрлэлийн өмнө хэсгийн ажилчнаас умард нээлтийн хошууч болох Мандал хилийн суурингийн ажилтан хүртэл, өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг бэлэглэх их хурлын шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэж, 40 жилийн асар их амжилтад урамшин зоригжихын хамт шинэ цаг үеийн дорвитой аянд дахин гайхамшгийг бүтээх эрч хүч сэргэнэ.

Бугатын болд төмрийн группийн Намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Пэн Дэлян:

- Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх их хурлын шууд нэвтрүүлгийг үзээд сэтгэл туйл их догдоллоо. Манай улсын 40 жилийн турших амжилт бүтээмж, явж ирсэн зам мөр энэхүү агуу их цаг эрин нь эх улсынхаа давшилт хөгжилтэй хамт мэрийн тэмцэж явсан бидний сэтгэлийн хөвчийг дэлсэж, омогшин зоригжих сэтгэлийг хөглөв. Өвөр Монгол орны хамгийн том төрийн өмчит аж ахуйн нэгж болсон Бугатын болд төмрийн групп өөрчлөлт нээлтийн аль олон ашигтай төрийн бодлогын ачаар өнөөдрийн амжилтад хүрч чадсан юм. Өнөөдөр Бугатын болд төмрийн группийн ховор шороо агуулсан чанарлаг болд материал дэлхий дахинд түгж, эх улсын минь нутаг дэвсгэр дээр дэвсэхдээ өндөр хурдны төмөр замын гуравны нэг хувь нь манай Бугатын болд төмрийн группээс гарч байгаа зэрэг аль болох олон хөгжлийн амжилт бүтээл нь 40 жилийн өөрчлөлт нээлттэй салшгүй холбоотой. Өөрчлөлт нээлтийн өргөн тэнэгэр замаар шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын саруул дардан замаар агуу их эх улс маань дэлхийг бахархуулам нэн их гайхамшгийг бүтээж чадна гэдэгт бат итгэлтэй байна гэж тэрээр ярьлаа.

Дархан Муумянган холбоот хошууны Мандал суурингийн Нам засгийн албан байгууллагын эрхлэгч Хангай:

- Өөрчлөлт нээлтийн урьхан салхи, эх улсын умард хилийн буйд бөглүү мал аж ахуйн сууринг хилийн хөгжсөн суурин болгож, Мандал хилийн боомтоор дэлхий дахинтай холбогдон, эх улсын умард нээлтийн үүд болж байна. Өөрчлөлт нээлтийн эхний үеэр суурингийн малчид хошуун төв Батхаалга сууринд хүрэхэд аянчны машин тэргээр 4 - 5 цаг аялдаг байсан бол одоо зүүн баруун тийш ба өмнө умард тийш чиглэлийн хоёр зурвас улсын зам сууринд нэвтэрсэн. Мандал суурингаас хошуун төв Батхаалга сууринд хүрэхэд жижиг машинаар дөчөөд минут явж, хошуун төвөөр Монгол Улсын хилийн иргэн өдөр бүр харагдах ба суурингийн малчид ч хилийн арилжаа худалдааны үйлчилгээ зэрэгт идэвхтэй оролцох боллоо. Энэ бүхэн өөрчлөлт нээлтийн авчирсан хувиралт хөгжилт юм шүү, суурингийн хойшдын хөгжилд би нэн итгэл төгөлдөр байна гэж хэлсэн юм.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл