Сурвалжлагч 2017 Хятадын ойн бүсийн жуулчлалын форумаас мэдээлснээр, 2017 онд бүх Хятадын ойн бүсээр аялагсад давхардсан тоогоор 1 тэрбум 400 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд бүх аялагчдын бараг 28 хувийг эзэлж, үүнээс үүдсэн ерөнхий орлого 1 их наяд 150 тэрбум юаньд хүрэв. Ойн бүсийн жуулчлал ойн үйлдвэрлэл, модон материал боловсруулах салбарын дараа буюу жилийн үйлдвэрлэлийн хэмжээгээр 1 их наяд юань хүрсэн ойн аж ахуйн гуравдагч тулгуур салбар болсон байна.

Ойн аж ахуйн үндэсний газрын Ойн бүсийн жуулчлалын удирдах албаны дарга Чэн Хун хэлэхдээ: 30 гаруй жилийн турш, Хятадын ойн бүсээр жуулчлах салбар үргэлжлэн хурдтай хөгжих хандлагаа хэвээр хадгаллаа. Сүүлийн 5 жилийн турш, ойн бүсийн жуулчлалын хөгжил шинэ шатанд гарсан. 5 жилийн турш, бүх Хятадын ойн бүсээр аялагсад давхардсан тоогоор 4 тэрбум 600 саяд хүрч, жилийн дундаж өсөлт 15.5 хувьд хүрсэн гэжээ.

Энэ удаагийн форумаар гурав дахь бүлэг буюу 31 аж ахуйн нэгж "Хятадын ойн жуулчлалын жагсаалт"-д багтжээ. Мөн ойн экологийн давуу талаараа 115 аж ахуйн нэгж "Хятадын ойн жуулчлал"-ын жагсаалтад орсон байна.

