solongonews
Хятад улс Ангараг гарагийн тойрог замын мэдээллийг солилцох чиглэлээр Америк, Европ зэрэг орнуудтай хамтран ажиллаж байна
2021-06-15 20:09
Хятад улс Ангараг гаригийн тойрог замын мэдээллийг солилцох чиглэлээр Америк, Европ зэрэг орнуудтай хамтран ажиллаж байна

     Сүүлийн үед Хятад улс Америкийн үндэсний сансар судлалын газар NASA, Европын сансар судлалын газартай Ангараг гарагийн тандалтын аппаратын тойрог замын мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Дараагийн шатанд саран бөмбөрцөгт тандалт хийх төслийн дөрөв дэх үе шат, астероидын тандалт, саран бөмбөрцөгт судалгаа хийх олон улсын станц байгуулах зэрэг ажлын тал дээр Хятад улс үргэлжлэн нээлттэй байр сууриар харилцан зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах зарчмын дагуу олон улсын мэргэжил нэгтнүүдтэй өргөн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх болно гэж Хятадын Сансар судлалын үндэсний газрын холбогдох ажил хариуцсан хүн сүүлийн өдөр Бээжинд илэрхийлсэн байна. 

    Саяхан Тяньвэнь-1 тандалтын аппарат Ангараг гараг ​​дээр газардсан шинжлэх ухааны анхны хэсэг дүрс зургуудыг албан ёсоор нийтэллээ. Энэ бол Хятадын Ангараг гарагт тандалт хийх Тяньвэн-1 аппарат "тойрох, газардах, аялах" үүргээ нэг алхмаар бүрэн дүүрэн амжилттай биелүүлснийг харуулж байна. Хятадын Сансар судлалын үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Шю Хүнлян 12-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр:

- "Тяньвэнь-1" үүрэг даалгаврын явцад Хятадын Сансар судлалын үндэсний газар нь Европын үндэсний сансар судлалын газар, Францын үндэсний сансрын төв, Аргентины сансар судлалын үйл ажиллагааны хороо, Австрийн судалгаанд тус дэм үзүүлэх газар зэрэг сансар судлалын үндэсний дөрвөн агентлагтай ачаалал, хэмжилт, хяналтын дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэлбэрээр өргөн хүрээнд хамтын ажиллагаа явуулсны зэрэгцээ Тяньвэнь-1 аппаратын Ангараг гарагийн судалгааны мэдээллийг ашиглах асуудлаар Франц, Австри, Орос зэрэг холбогдох байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон ажиллаж байна.

   "Ангараг гарагийн тандалтын аппаратын тойрог зам дахь хиймэл дагуулын аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс сүүлийн үед бид Америкийн үндэсний сансар судлалын газар NASA, Европын сансар судлалын газартай Ангараг гарагийн тойрог замын мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Саран бөмбөрцөг болон нарны системийн орон зай, сансрын орон зайд судалгаа хийх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх бол олон улсын нийтлэг практик үйл ажиллагаа юм. Тиймээс бид дараагийн ажлаа төлөвлөхдөө саранд тандалт хийх төслийн дөрөв дэх үе шат, аль эсвэл астероид гарагт тандалт хийх, бүр цаашлаад саран бөмбөрцөгт судалгаа хийх олон улсын станц байгуулах зэрэг ажил ч гэсэн хамаагүй бид бүгд нээлттэй байр суурь баримталж, харилцан зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах зарчмын дагуу олон улсын мэргэжил нэгтнүүдтэй өргөн хүрээнд хамтын ажиллагаа өргүүлэх болно."

        Хятадын Ангараг гарагт судалгаа хийх анхны үүрэг нь одон гарагууд ​​хоорондын тандалтын шинэ аяныг нээлээ. Дараагийн алхмын Хятадын одон гарагуудын тандалтын төлөвлөгөө, хэтийн төлөвийн талаар Шю Хүнлян:

- 2030 он гэхэд Хятад улс Ангараг гарагийн тандалтаар гол шугам болгож, Ангараг гарагаас дээж авч буцах, мөн астероид гараг, бархасбадийн системд тандалт хийх ажлыг өрнүүлэх болно. Хятадын Ангараг гарагт тандалт хийх эхний төслийн ерөнхий дизайнер Жан Рүнчяо ингэж ярьлаа. 

"Одоогоор астероид гараг буюу жижиг гариг дэлхийн бөмбөрцгийг мөргөх аюул, мөн жижиг гараг дээр байгаа нөөц баялгийн тухай хүмүүс ярьж байна. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсаар байна. Астероид гараг жижиг боловч түүний үүрэг даалгавар харин маш хүнд байдаг. Тэр нь сансрын технологиос нарийвчлалтай сансрын технологийн хөгжил руу биднийг хөтлөхөд чухал ач холбогдол өгч байна. Нөгөө нь Бархасбадь гарагийг судлах явдал юм. Өнөөг хүртэл Бархасбадь гарагийн тухай бидний ойлголт гүехэн байгаа бөгөөд тандалт хийхэд ч хязгаарлагдмал зүйл олон байгаа. Тэр нь олон тооны шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг төрүүлэх боломжтой гэж хэлж болох юм. Бархасбадь гарагт очих нь шинжлэх ухааны ач холбогдлоос гадна, түүнд хийх тандалт нь биднийг илүү хол зайны хэмжилт холболт руу дагуулж, бүр илүү урт настай тандалтын мэдрэгч технологи, түүнчлэн шинэ эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах боломжтой юм."

   Жан Рүнчяо:

- Ангараг гарагийг судлах анхны даалгаврын үеэр Хятадын астероид гарагаас дээж авч буцах даалгаврын урьдчилсан судалгааг нэгэнт хийж эхэлсэн гэж хэллээ.

"Ангараг гарагийг судлах анхны даалгавартай адил бид өөрсдийн хэмнэл, Хятадуудын хурдаар Астероид гарагаас дээж авч буцах ажлыг эртхэн гүйцэтгэх болно. Астероид гарагаас дээж авч буцах, Бархасбадь гарагт тандалт хийх ажилд бүхий л даалгаврын өв залгамжлал, инноваци хоорондын уялдаа холбоо, тэнцвэрт байдлыг сайтар бодолцон органик холболт хийж, эрсдэлийг хамгийн доод хэмжээнд байлгахыг баталгаажуулах болно.”

Ирээдүйд Хятад улс саран бөмбөрцөгт тандалт хийх Чан-Э 6-р, 7-р, 8-р төслүүдийг хэрэгжүүлж, олон улсын мэргэжил нэгтнүүдтэй, ялангуяа ОХУ-тай саран бөмбөрцгийг судлах олон улсын станцыг хамтдаа бүтээн байгуулах болно гэж эх сурвалжид мэдээлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл