solongonews
Чан Э-V энэ онд хөөргөнө
2017-03-03 23:13
БХАТИХ-ын төлөөлөгч, сарыг судлах төслийн 3 дахь шатны ерөнхий дизайнер Хү Хао энэ сарын 2-ны өдөр сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, сарыг судлах төслийн 3 дахь шатны ерөнхий дизайнер Хү Хао энэ сарын 2-ны өдөр сэтгүүлчдэд ярилцлага өгч, Чан Э-V энэ оны сүүлчээс өмнө хөөргөх бөгөөд саран дээрээс 2 кг шороо авчрах болно. Үүнээс дөрөвний нэгийг нь сарны дотроос, дөрөвний гурвыг нь сарны гадаргаас авна. Ажлын хугацаанд анх удаа огторгуйд асаан хөөргөх бөгөөд анх удаа сарны тойрогт автоматаар залгагдах болно гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Чан Э-V ирээдүйд саран дээр буух суурийг тавьж өгнө. Саранд буух нь Хятадын үндэстний мөрөөдөл юм. Саранд аль болох хурднаар буувал нэн сайн гэжээ.

Өмнөд туйлд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний станц байгуулахтай адил саран дээр ч байгуулж болох юм. Одоогийн технологид түшиглэн сарыг цаашид гүнзгий ойлгох боломжтой гэж Хү Хао санал болгожээ.

 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл