solongonews
Шин Хаймин УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзав
2019-03-20 11:33
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин 03-р сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзалт хийв.

О.Баасанхүү: - Монгол, Хятад хоёр орон уул усаараа холбогдсон сайн хөрш. Сүүлийн жилүүдэд УИХ болон БНХАУ-ын АТИХ нь харилцаагаа ахиулж, хоёр тал яриа хэлэлцээрийн механизмыг байгуулж, холбогдох хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна. Миний бие УИХ-ын нэг гишүүний хувьд БНХАУ-ы АТИХ, БНХАУ-ын Элчин Сайдын Яамтай нягт харилцаатай байхыг хүсч байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжинэ. Энэ жил Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Бид хамтдаа хоёр орны харилцааг хөгжүүлэх боломжийг өргөтгөж, дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойд хувь нэмрээ оруулна гэлээ.

Шин Хаймин: - Хятад, Монголын стратегийн түншлэл хурдтай хөгжиж, үр дүнд хүрлээ. Энэ жил Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа нь бүх төрлийн салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгож байна. Хятадын Элчин сайдын Яам нь УИХ болон бусад хэлтэстэй ойр дотно харилцаатай байж, Хятад, Монголын хууль тогтоох байгууллага хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжинэ. Монгол Улсын УИХ-ын гишүүд Хятад улсад айлчилж, хөгжлийн туршлага солилцохыг хүсч байна. УИХ-ын гишүүний хувьд БНХАУ, Монгол Улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөхүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : БНХАУ-аас Монгол Улсад суугаа консул
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл