solongonews
Эрэлхийлэн урагшилсан 40 жил-Хятад улсын өөрчлөлт нээлтийн Европ улсын түүх
2018-07-24 11:09
Эрэлхийлэн урагшилсан 40 жил-Хятад улсын өөрчлөлт нээлтийн Европ улсын түүх

Хятад улсыг ярихад 71 настай Герман улсын Berndt Glichy Хятад улсын Үхань хотын Ханьжэн гудамж үргэлж санаанд нь ордог байна.

Ханьжэн гудамжинд нэгэн хүрэл баримал байдаг. Тэр бол түүний эцэг Wilner Grisch-Хятад улсын өөрчлөлт нээлтийн дараа элсүүлсэн анхны “гадаадын үйлдвэрийн дарга”-ын баримал болно.

1978 оны өөрчлөлт нээлт нь Хятад улсын хөгжилд шинэ хуудсыг нээсэн байна. 40 жилийн турш Хятад улсад ирсэн Европын мэргэжилтэн давхардсан тоогоор хэдэн саяд хүрч, улмаар энэхүү агуу их үйлсийн гэрч, оролцогч болсон байна. Тэд Хятад улсын том хөгжил өөрчлөлтийг нүдээр харж, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн ахицад гар бие оролцож, мөн Хятад-Европын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд гаргасан байна.

Нэгэн нуурын ус зүүн тийш урсана

1984 оны 08 дугаар сард 60 насыг дөхөж яваа Grich гуай Хятадад айлчилсан юм. Тэрээр Үхань хотын дизель хөдөлгүүрийн үйлдвэрт мэргэжлийн зөвлөхийн тушаал хариуцсан юм. Харин түүний дараа 3-хан сарын дараа тэрээр Үхань хотын дизель хөдөлгүүрийн үйлдвэрийн даргын тушаалд дэвшсэн юм. Тухайн үеийн Хятад улсад нэгэн төрийн өмчлөлт аж ахуйн нэгжийг гадаадын иргэдээр удирдуулах гэдэг нь урьд өмнө нь байгаагүй зүйл юм.

Энэ нь Хятад улсын өөрчлөлт нээлт хийх маш том зориг болно гэж Greehey-гийн хүү сурвалжлага өгөхдөө ярив.

- Миний аав маш азтай Хятад улсын өөрчлөлт нээлтийн үйл явцад оролцож,  мөн өчнөөн олон жил өнгөрөн одсон ч Хятад улсын ард түмэнд дурсагдаж байдаг болохоор би ааваараа бахархдаг гэв.

“Гадаадын   үйлдвэрийн дарга” нь Үхань хотын дизель хөдөлгүүрийн үйлдвэрт том өөрчлөлт явуулж, хөгжлөөр муу байсан үйлдвэрийг амьдралаар бялхуулсан билээ.

Мэргэжилтэн урьж, бас мэргэжилтэн гадагш гаргажээ. 80-аад оны эхэнд нэг хэсэг Хятад улсын мэргэжилтнүүд Английн умард тэнгисийн газрын тосны уурхайд хүрч, худаг өрөмдөх ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, туршлага солилцсон байна.  

Тухайн үед Хятад улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн Шэньяны автомат газрын дарга Жян Шиньсүн  дотроо шийдвэр гаргаж, роботыг заавал тус төвийнхөө судлах гол чиглэл болгох гэсэн байна. Өнгөрсөн 30-аад жилийн турш Хятад улсын усан доорх роббот  “Жяо лүн”, “Чянлун”, “Хайлт ” зэрэг олон цуврал бүтээгдэхүүнтэй болсон байна. Мөн хүн ачих ба жолоочгүй ажиллах, гүн далайд, холын зайн далайн аянд усны доороос шинжилгээ хийх зэрэг чадварыг иж бүрнээр бүрдүүлсэн байна. Ингэснээр Жян Шиньсүн нарын ахмад үеийн шинжээчдийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн байна.

Grich гуай болон Жян Шиньсүний түүх Хятад улсын өөрчлөлт нээлтийн зориг хүчийг харуулж байгаа жишээ баримт мөн. Мөн Хятад улс нь  өрнө дахины хөгжсөн улсуудаас суралцсаны жишээ болно.  Европ бол Хятад улсын өөрчлөлт нээлтийн эхний үед  мэргэжил, хөрөнгө мөнгө, боловсон хүч, үзэл баримтлалыг импортолсон чухал эх үүсвэр байлаа. Бүртгэлээс үзэхэд, 1978 оноос одоог хүртэл Европ тивээс Хятад улсад ирсэн мэргэжилтнүүдийн тоо давхардсан тоогоор 1.6 саяд хүрсэн байна. Харин тухайн үед Хятад улсаас Европт суралцан туршлага  солилцсон Хятад улсын мэргэжилтнүүд ч тоогүй олон юм.

Эгэл ардад танигдсан үйлс

Францын ерөнхийлөгч Makelong, Английн тэргүүн сайд Theresa May он гарснаас хойш Европ тивийн улсын удирдах хүмүүс байнга Хятад улсад айлчилж, олон олон худалдан авалтын данс, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд нь олны анхаарлыг их татсан байна.  

Үнэндээ аль эрт өөрчлөлт нээлтийн эхний үед хэсэг Европын аж ахуйн нэгжүүд хэн нэгэн Хятад улсын бүрдүүлсэн алтан боломжийг атгавал тэр нь даруй ирээдүйн хувь тавилангаа өөрчилж чадсанд тооцогдоно. Иймээс хэсэг аж ахуйн нэгжүүд бусдаас түрүүлэн Хятад улсын зах зээлд хүч үзэж байсан юм. Дараа нь тэд Хятад улсын өөрчлөлт нээлтийн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн юм.

Нээлттэй ахицын загвар

BMW компани нь Шэньян хотод суурьшаад 15 жилийн нуур үзэж байна. Арван таван жилийн турш BMW нь Хятад улсад оруулсан нийт хөрөнгө оруулалт нь 52 тэрбум юань, машин тэрэгний бүтээгдэхүүн хоёр саяыг давсан байна. BMW компани нь Шэньян хотод бүхэл бүтэн машины үйлдвэрийг байгуулж, мөн хөдөлгүүрийн үйлдвэр ба судалгааны төвийг байгуулсан байна. Хуачэнь BMW компанийн CEO бөгөөд гүйцэтгэгч дарга Вэй Ланьдэ хэлэхдээ: - 15 жилийн туршлага гэрчилж буйгаар Хятад улсын газар дээр нь үйлдвэрлэх нь BMW компанийн Хятад улсад амжилтад хүрсний үндсэн шалтгаан болно. Ерөнхийд нь хэдэн үгээр хураангуйлж болно. Тухайлбал “Хятад улсад, Хятад улсын төлөө” болно.

Европоос ирэлттэй Финляндын Nokia брэнд нь хэдийгээр хөгжлийн оргил үе нь өнгөрөн одсон ч мөн л үргэлжлүүлэн Хятад улсад гүнзгийрэн хөгжих төлөвлөгөөтэй юм. Nokia компани нь одоогийн байдлаар Хятад улсад ойролцоогоор 20 мянган ажилтантай. Үүний 50 хувь нь судалгааны ажлыг хийж байгаа юм.

- Бид Хятад улсад судлан нээсэн бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрд экспортлогддог гэж Nokia компанийн удирдах зөвлөлийн дарга Ли Ситүө ярилаа. Мөн бид олон жилийн турш Хятад улсын хамгийн том мэргэжлийн экспортын бизнесийн  нэгэн төрөл болсон юм гэжээ.

Аirbus-ын анхны  нисэх онгоцыг 1985 онд Хятад улсад импортлов. 33 жилийн турш Аirbus компани ба Хятад улсын хамтын ажиллагаа нь тухайн үед нисэх онгоц худалдаалж байсан бол өнөөдөр нисэх онгоц үйлдвэрлэх болсон байна. Хятад улсын үзүүлж байгаа нөлөө нь зах зээлийн тус биеэс нь нэгэнтээ давсан байна. Энэ жилийн 1 сард Аirbus Хятад улсын хамтран ажиллагчтайгаа гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Үүнд: Тяньжинь хотын A 320 цуврал нисэх онгоцны ерөнхий угсралтын шугамын үйлдвэрлэлийн хэмжээг нь аажмаар сар бүрд 6 болгохоор төлөвлөж буй. Тяньжинь хотын Аirbus Ази тивийн ерөнхий угсралтын шугамыг нь 10 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан болохоор Аirbus нь Европ тивээс гаднах анхдагч ерөнхий угсралтын шугам болсон юм. 2017 оны эцэс болтол нэгэнт 354 нисэх онгоцыг үйлдвэрлэсэн байна.

Хэдэн арван жилийн өмнө гудамж дүүрэн давхиж байдаг Santana машинаас аваад, ерөнхий угсралтын дараа дэлхийн өнцөг булангаар нисэн дүүлсэн Аirbus нисэх онгоц хүртэл эдгээр Европоос үүсэлтэй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн Хятад улсын зах зээлд орсон байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь Хятад улсын өөрчлөлт нээлтийн үйл явцад уусан оролцож, Хятад улсын өөрчлөлт нээлтэд нийцүүлэн тус тусын хөгжлийн арга бодлогыг тохируулж байдаг. Тэд Хятад улсын зах зээлд үндэслэж, Хятад улсын аж ахуйн нэгжтэй техник мэргэжлээ хамтдаа эдэлж, мөн үүний зэрэгцээ Хятад улсын хөгжлийн ашиг шимийг ч хамтран эдэлж буй.

Эрэлхийлэн урагшилсан хамтын хөгжил

Энэ оын 04  дүгээр 27-нд Австри улсын Vienna хот Хятад улсын Чэндү хотоос ирсэн Хятад Европын ээлжийн галт тэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн 9800 километр аялж, анх удаагаа Danube мөрний хөвөөн дэх энэхүү Европ тивийн нэртэй хотод саатсан байна.

Хятад улсын төмөр замын ерөнхий компанийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 03 дугаар сарын эцэс болтол Хятад-Европын ээлжийн галт тэргийг аялуулсан тоо 7600 хүрч, улмаар Хятад улсын 43 хот болон Европын 13 улсын 41 хотыг хооронд нь нягт холбосон байна.

Aвстрал улсын статистик тоо болон Эдийн засгийн явдлын яамны сайд Margaret Schlumberk хэлэхдээ, Хятад-Европын ээлжийн галт тэрэг нь Австри болон Хятад улсыг “Бүс ба зам”-ын зарчим доор хос чиглэлээр арилжаа худалдааг ахиулж, хоёр талд ашиг хүртээж буй. Австралийн талаас хүсэх нь Хятад-Европын ээлжийн галт тэрэг нь Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг авч ирэхээр барахгүй  Австрийн чанар сайтай өндөр нэмэлт өртөг бүхий бүтээгдэхүүнийг Хятад улсад зөөвөрлөх хэрэгтэй гэжээ. Хэрэв өөрчлөлт нээлтийн эхний үеийн Европ бол хөрөнгө мөнгө, техник мэргэжил, дэвшилтэт туршлага авч Хятад улсад хүрч бизнесийн алтан боломжийг эрж хайдаг байсан бол нэг алхам нээлттэй хөгжлөө өргөтгөсөн өнөөдөр Хятад-Европын хамтын ажиллагаа нь эрэлхийлэн урагшилсан онцлогтой болжээ. 2017 онд Хятад-Европын хоёр талын арилжаа худалдааны хэмжээ 616.9 тэрбум ам.долларт хүрчээ. 2018оны 03 дугаар сард Хятад-Европын хоёр талын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 200 тэрбум ам.долларт хүрчээ.

Cyprus Хятад улсын нөхөрлөлийн нийгэмлэгийн тэргүүлэгч Dinos Florettes хэлэхдээ, Хятад улсын аж ахуйн нэгж нь Cyprus –т Dark blue air компанид хөрөнгө оруулалт хийж, Хуа-Вей компани нь Cyprus-ийн хэдэн том бизнесийн компанид тоног төхөөрөмж, үйлчилгээ үзүүлсэн байна. 

Хятад-Европын хооронд олон арга зам, олон эшжсэн, олон талт босоо цогцот хэлбэрийн хамтын ажиллагааны загвар нь хүмүүст өнөөгийн дэлхийн хөгжлийн ”таны дотор би буй, миний дотор чи буй ” гэдэг ёсонд агуулж баялаг агуулгыг тайлбарлан танилцуулж буй.

Зохиогч: Синьхуа агентлагийн сурвалжлагч: Юй Ян, Ли Жижы, Жан Жан
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шиньхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл