solongonews
“Sinopharm” компаний коронавирусын эсрэг вакцинд ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэх зөвшөөр олгов
2021-05-10 09:59
“Sinopharm” компаний коронавирусын эсрэг вакцинд ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэх зөвшөөр олгосон байна.

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ БНХАУ-ын “Sinopharm” компаний коронавирусын эсрэг вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус 7-ны өдөр хэвлэлийн хурлын бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Ингэснээр Хятадын вакцин ДЭМБ-аас аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээ авсан “COVID-19”-ийн 6 дахь вакцин болжээ.

   ДЭМБ-ын тэргүүний хэлснээр энэхүү алхам нь олон улсын COVAX механизмаар дамжуулан худалдан авч болох коронавирусын вакцины жагсаалтыг өргөжүүлж байгаа аж. Түүнчлэн улс орнуудад “Sinopharm”-ийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгаж, худалдан авах, ашиглах боломж олгоно гэж үзэж байна.

ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвлөсөн вакцины жагсаалтдаа АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн "Comirnaty" вакцин, Америкийн "Johnson & Johnson" компанийн охин компани болох "Janssen", Америкийн "Moderna" компани, мөн Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцины хоёр хувилбарыг оруулаад байгаа юм.  

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : АРДЫН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл