solongonews
Хятад улс Бэйдү 42, 43-р навигацын хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2018-11-19 17:27
Хятад улс Бэйдү 42, 43-р навигацын хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

Хятад улс Ши Чаны хиймэл дагуул хөөргөх төвөөс 11-р сарын 19-ний 02 цаг 07 минутад Чанжэн-3 Б ачаалагч пуужингаар Бэйдү 42, 43-р навигацын хиймэл дагуулыг амжилттай хөөргөв. Энэ хоёр хиймэл дагуул нь дундаж тойрог замын хиймэл дагуул бөгөөд Хятадын Бэйдү-3 системийн 18, 19-р сүлжээний хиймэл дагуул болно.

Уг хиймэл дагуул 3 цаг гаруй ниссэний дараа, товлосон тойрог замдаа амжилттай оров,   дараа нь тойрог замдаа хэмжилт хийх бөгөөд үүнээс өмнө хөөргөсөн Бэйдү-3 навигацын 17-р хиймэл дагуултай сүлжээний холболт хийх юм   байна. 

Энэ удаад хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь Хятад улсын Бэйдү-3 үндсэн системийн сансар дахь байршуулалт төгс амжилттай   өндөрлөснийг харуулав, дараагаар системийн холболт болон чадавхын үзүүлэлт зэрэгт үнэлгээ өгч, оны эцсээс өмнө ажиллуулж, "Бүс ба зам" дагуух орон болон бүс нутагт навигацын үндсэн үйлчилгээ хангаж, бүс нутгаас дэлхий дахинд хүрэх "зангилааны алхам" хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongolian.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл