solongonews
Токиогоос БНХАУ-32 , АНУ-25, Япон-20 алтан медаль хүртээд байна
2021-08-04 20:07
Олимпын медалийн жагсаалт

  “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 13 дахь өдрийн 19 цагийн /Бээжингийн цаг/ байдлаар 84 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас БНХАУ-ын баг 32 алт, 21 мөнгө, 16 хүрэл /нийт 69/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг тэргүүлж явна.

АНУ-ын баг 25 алт, 29 мөнгө, 22 хүрэл /нийт 76/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 20 алт, 7 мөнгө, 12 хүрэл, нийт 39 медальтай медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл